Зөвлөлтийн үеэс ирээдүй рүү илгээсэн захидал

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Зөвлөлтийн үеэс ирээдүй рүү илгээсэн захидал

Зөвлөлтийн үеэс ирээдүй рүү илгээсэн захидал

ОХУ-ын Челябинск хотод барилгын ажил хийж байсан хүмүүс ЗХУ-ын үед ирээдүй рүү илгээн хадгалсан захидлыг олжээ. Төрөх эмнэлгийн өргөтгөлийг барихаар газар ухах үед Зөвлөлийн үеийн цагаан архины шилэнд хийсэн захидлыг есдүгээр сарын 3-ны өдөр олсныг Челябинск online сайт мэдээлсэн байна.

Төрөх эмнэлгийн ажилтан Наталья Цветковагийн хэлснээр уг захидлыг 1980 оны аравдугаар сарын 16-нд бичжээ. Захидлын бичсэн хүн өөрийгөө мужаанаар ажилладаг гээд амьдрал хүнд, мах ховор байна, энэ бүхэнд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев буруутай гэжээ. Ер нь хоол хүнс хомс байгаа талаар захидалдаа гомдоллосон байжээ.
“Тавдугаар зэрэглэлийн мужааны цалин сардаа 180-200 рубль. Хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний хангамж гайгүй ч, махны барааг хэдэн жилээр харахгүй. Бидний удирдагч Брежнев бүгдийг /мах.ред/ гадаад руу илгээж байна” гээд хэд хэдэн хөгжиж орны нэрийг бичжээ. Тухайлбал, Кампуч, Энэтхэг, Иран, Солонгос гэж онцолсон байна.

“Ер нь амьдрахад амар биш байна. Дэлхийд ч энх амгалан биш байна. Дайн, дайн. Энэ захидлыг олсон хүн мэдэгдээрэй. Одоогоор өөр зүйлгүй. Баяртай” хэмээн захидлаа төгсгөжээ.
Цахим орчинд энэ захидал хуурамч гэсэн байр суурийг олонг хүн илэрхийлсэн ч Челябинск хотод төрөх эмнэлгийг өргөтгөлийн ажил хийгдэж байгаа нь үнэн ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж