Москва хотын Захирагчаар Сергей Собянин улиран сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.09.11-нд нийтлэгдсэн

Москва хотын Захирагчаар Сергей Собянин улиран сонгогдлоо

Москва хотын Захирагчаар Сергей Собянин улиран сонгогдлоо

Есдүгээр сарын 9-ний Ням гаригт явагдсан Москва хотын Захирагчийн сонгуульд Сергей Собянин урьдчилсан байдлаар сонгогчдын 70,02 хувийн санал аваад байгааг Москва хотын Сонгуулийн хороо мэдээллээ.

Ингэснээр Сергей Собянин ОХУ-ын нийслэл хотын Захирагчаар улиран сонгогдох нь тодорхой болж байгаа юм.

Таван жилийн өмнө 2013 онд Сергей Собянин москвачуудын 51,37 хувийн саналаар сонгогдож байсан юм.

Урьдчилсан дүнгээр КПРФ намаас нэр дэвшсэн Төрийн Думын гишүүн асан Вадим Кумин 11,44 хувь, Таганскийн тойргийн Захирагч Илья Свиридов 7,06, ЛДПР намаас нэр дэвшсэн Төрийн Пумын гишүүн Михаил Дегтярев 6,76, “Союз горожан” намаас нэр дэвшсэн Михаил Балакин 1,87 хувийн санал авсан байна.

Сонгогчдын ирц 30,86 хувьтай байжээ.

 Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж