Илүү хайрлах хэрэгтэй “Сахиусан тэнгэрүүд”

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Илүү хайрлах хэрэгтэй “Сахиусан тэнгэрүүд”

Илүү хайрлах хэрэгтэй “Сахиусан тэнгэрүүд”

Үг холбож өгүүлбэр зохиох, нэмэх хасах үржүүлэх зэрэг математикийн хичээл энгийн хүүхдэд бол нэг удаа хэлээд өгчихөд л ойлгогдчихдог зүйл. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бол эдгээр нь тийм ч хялбар зүйл биш. Тэдэнд хичээл заах нь багш нараас маш их ур дүй, тэсвэр тэвчээр, уйгагүй хөдөлмөр шаарддаг.

Бээжин хотын Чоян дүүргийн туршилтын бага сургуулийн Шинь Юаньли дах салбар нь 1984 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд Хятад улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурган хүмүүжүүлсэн эрдмийн анхны сургууль юм. Энэ сургуулийн Жан Яньли багш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй 10-аад жил ажилласан туршлагатай нэгэн. Түүний хувьд энэ хүүхдүүд өхөөрдөм бяцхан "Сахиусан тэнгэрүүд" гэдгийг тэрбээр сурвалжлагын үеэр хэлж байлаа. Жан Яньли багшийн хичээл болон тус сургуулийн талаарх фото сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж