БЗД-т ирэх 10 дугаар сард ‘’Дахин сонгууль’’ болохгүй

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

БЗД-т ирэх 10 дугаар сард ‘’Дахин сонгууль’’ болохгүй

БЗД-т ирэх 10 дугаар сард ‘’Дахин сонгууль’’ болохгүй

Баянзүрх дүүргийн 10,19 дүгээр тойрогт дахин сонгуулийг зохион байгуулахаар болж Нийслэлийн Сонгуулийн хорооноос Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороог байгуулан ажиллаж эхлээд байсан юм.

Үүнтэй холбогдуулан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус сонгуулийг зохион байгуулах ‘’Сонгуулийн хороо’’-г сонгууль зохион байгуулах эрх бүхий субъект биш гэж үзээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл тус сонгуулийн хорооноос гаргасан ‘’Дахин сонгууль явуулах тухай’’ 2018 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 01,02 дугаар тогтоолын биелэлтүүдийг түдгэлзүүлсэн байна. Ингэснээр ирэх 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 10,19 дүгээр тойрогт зарлагдаад байсан ‘’Дахин сонгууль’’ явагдахааргүй болсон байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж