Huawei-гийн тэмцээнд Пакистаны 10 мянган оюутан оролцжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Huawei-гийн тэмцээнд Пакистаны 10 мянган оюутан оролцжээ

Huawei-гийн тэмцээнд Пакистаны 10 мянган оюутан оролцжээ

Хятадын харилцаа холбоо, үүрэн операторын тоног төхөөрөмж, үйлчилгээний компани болох Huawei компани болон Пакистаны дээд боловсрол олгох хороо  хамтран зохион байгуулдаг Мэдээлэл, технологи, харилцаа холбооны чадварыг сорих гурав дахь удаагийн тэмцээн өнгөрсөн пүрэв гарагт болжээ.

Тус тэмцээнд Пакистаны 50 гаруй их, дээд сургуулийн 10 мянга гаруй оюутан оролцсон байна. Энэхүү тэмцээн мэдээлэл, технологийн үйл ажиллагааг идэвхжүүлэх орон нутгийн салбаруудыг хөгжүүлэх зорилготой юм. Тэмцээнийг нээж их сургуулиудын төлөөлөл болон харилцаа холбооны компани төлөөлөгч нар үг хэлэн албан ёсоор эхлүүлжээ. Пакистан дахь Huawei компанийн гүйцэтгэх захирал Саиф Чи хэлэхдээ, Мэдээлэл технологийн хөгжилд хувь нэмэр оруулах энэ төрлийн тэмцээнийг зохион байгуулах зайлшгүй хэрэгтэй гэдгийг бидний аж төрж буй нийгэм шаардаж байгаа. Huawei компанийн зүгээс оюутнуудын дунд энэхүү тэмцээнтэй холбоотой мэдээллийг хүргэх семинар хурлыг зохион байгуулна. Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт ихээхэн ач холбогдолтой энэ тэмцээн нь Пакистан улс энэ салбарын ирээдүйн ажилтнуудын мэдлэг, чадварыг ахиулахад ихээхэн хувь нэмэр үзүүлнэ гэдэгт найдаж байна. Үүнээс гадна орон нутагт ч энэ салбарын хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлнэ. 2017 онд болсон хоёр дахь удаагийн тэмцээнд пакистан оюутнууд маш өндөр амжилттай оролцон 23 багаас хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн гэж Саиф Чи хэлсэн үгэндээ дурьдсан байна. Пакистаны дээд боловсрол олгох хорооны дарга Тарик Банури мөн хэлсэн үгэндээ, мэдээлэл харилцаа холбооны технологийн энэ арга хэмжээг бусад байгууллагууд ч дэмжин энэ төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулж, олон олон оюутнуудыг үүндээ хамруулах хэрэгтэй гэж ярьсан юм.

Энэхүү тэмцээн нь Huawei компанийн зүгээс Пакистан улсын ирээдүйд эергээр нөлөөлөх олон ажлуудын нэг билээ. Үүнээс гадна Пакистаны дээд боловсрол олгох хороотой хамтран Huawei-ийн Мэдээ мэдээлэл, Сүлжээний Академи хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хөтөлбөр нь сүүлийн үеийн дэвшилтэт технологийг судлах, өргөжүүлэх зэрэг олон талын мэдээлэл олгодог ажил юм.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж