Хятадын Шуудангийн газар энэ сарын 8-нд “Шүлэглэлт ном” /Шижин/ нэртэй тусгай марк бүтээснээ олонд танилцууллаа. Энэхүү марк нь багцдаа зургаан ширхэгтэй бөгөөд зураг болон нэрээрээ хоорондоо ялгарна. Маркийг 8.90 юаниар зарж байгаа гэнэ.
Сонирхуулахад, Хятадын уран зохиолыг дэлхийн хамгийн урт түүхтэй уран зохиол гэдэг. Харин “Шүлэглэлт ном” нь Хятадын анхны яруу найргийн түүвэр төдийгүй тус улсын хэл соёлын томоохон дурсгал юм. Тус номд нийт 300 гаруй шүлгийг сонгон оруулсан байдаг аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ