Сугалааны журамд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Сугалааны журамд өөрчлөлт оруулна

Сугалааны журамд өөрчлөлт оруулна

Сугалаа худалдах үйл явцыг илүү амар хялбар болгох, хүнд суртлыг арилгах зорилгоор худалдааны журамд өөрчлөлт оруулахаа Хятадын холбогдох албаныхан мэдээллээ. Улсаас гаргадаг сугалааны худалдааны эргэлт өнгөрсөн оны байдлаар Макаогийн казиногийн худалдааны хэмжээнээс давж гарсан тухай эх сурвалжууд мэдээлж буй. 2017 оны байдлаар Хятад даяар 4.46 тэрбум юанийн сугалаа худалдаалагдсан байна.

Ирэх сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх шинэ журмын дагуу сугалааг онлайнаар худалдахыг хориглох агаад худалдааны цэг, үйлчилгээний төвүүдээс иргэд сугалаа худалдаж, худалдаалахад шаардлагатай бүртгэлийн ажлын илүү хялбарчилсан байна.

Сугалааны асуудлаарх зөвлөх, “China Lottery Industry Salon” төвийг үндэслэгч Су Гожин “Аливаа байгууллага сугалаа гаргахад санхүүгийн олон төрлийн лавлагаа, зөвшөөрөл авах шаардлагатай байсан. Энэ үйл явцыг илүү хялбар болгох журмыг бид боловсрууллаа. Нөгөө талаар Хятадын баярын өдрүүд, цагаан сар зэрэг ачаалал ихтэй цагаар сугалаа худалдах төвийн үйл ажиллагааг саадгүй явуулахад чиглэсэн шинэ заалтууд энэ журамд багтсан” гэсэн байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж