Алибаба группийг үндэслэгч Жак Ма өнөөдөр /2018.09.10/ 54 нас хүрч байна. Тэрбээр Нью Йорк Таймес сэтгүүлд өгсөн ярилцлагад тэтгэвэрт гарах тухайгаа цухуйлгасан юм. Тэгвэл Жак Ма өнөөдөр компанийн зөвлөх удирдлагуудад албан бичиг хүргүүлж ирэх 2019 оны есдүгээр сард тэтгэвэртээ гарах талаар зарласан. Түүний гүйцэтгэх захирлын албан үүргийг Алибаба группийн шинэ үеийг төлөөлөх Даниел Зханг орлохоор болжээ.
Даниел Зханг нь 2007 онд Алибаба группийн харьяа Таобао интернет худалдааны байгуулагад Санхүүгийн ахлах хянан шалгагч албан тушаалаар ажиллаж байжээ. Хожим нь Ерөнхий үйл ажиллагааг хариуцсан захирал болж дэвшсэн байна. 2011 онд “Tmall.com” худалдааны сайтын ерөнхий захирал болсон. Тэрбээр Хятадад аль хэдийн уламжлал болсон Синглүүдийн өдрийн худалдааг үндэслэсэн нэгэн юм. Хятадын синглүүдийн өдөр нь жил болгоны арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулагддаг бөгөөд уг арга хэмжээгээр онлайн бараа бүтээгдэхүүнүүд санаанд оромгүй үнээр хямдардаг аж. Ийнхүү 2013 оноос өнөөдрийг хүртэл Алибаба группт Ерөнхий үйл ажиллагааг хариуцсан захирал Жонатхан Лүг орлон ажиллаж байгаа аж. Тэгвэл Даниел Зханг нь одоо Жак Магын халааг авах хүнээр тодроод байна.
Даниел Зхангийн нийт хөрөнгө 36.6 тэрбум ам.доллартай тэнцдэг болохыг Форбес сэтгүүл тодруулсан бөгөөд Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтдаг байна. Түүнийг хамтран ажиллагсад нь “Xiāoyáo Zi” буюу “Эрх чөлөөтэй хүн” хэмээн хочилдог ажээ.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ