Британи дугуйчин С.Йетес нийлбэр дүнгээр тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Британи дугуйчин С.Йетес нийлбэр дүнгээр тэргүүлж байна

Британи дугуйчин С.Йетес нийлбэр дүнгээр тэргүүлж байна

Мэргэжлийн дугуйн хамгийн нэр хүндтэй Гранд тур зэрэглэлийн нэг болох Вуэльта Испаниа уралдаан замынхаа 3/2-г туулаад байна. Өчигдөр тэмцээний 15 дахь өдрийн гараа Испанийн умард нутгийн Рибера де Аррибагаас Ковадонга нуур хүртэлх 185.5 км-н зайд уулын замд явагдлаа. Тус гараанд Францын “Groupama-FDJ” багийн дугуйчин Т.Пино 5 цаг 1 мин 49 сек-н амжилтаар тэргүүлж Вуэльта Испаниа уралдаанд анх удаагаа гарааны ялагч боллоо. Түүний араас “Astana” багийн М.Лопез болон “Mitchelto-Stott” багийн С.Йетес нар эхний гурван байранд орсон.

Тэмцээний 15 дахь гарааны дараах байдлаар Британи дугуйчин С.Йетес 64 цаг 13 мин 33 сек-н амжлтаар тэргүүлж байна. Түүний араас “Movistar” багийн А.Валверде +26 сек, мөн багийн Н.Кинтана +33 сек-н алдагдалтай удаалж байна. Вуэльта Испаниа тэмцээн өнөөдөр амраад маргааш 16 дахь гараа 32.7 км-н зайд цагийн уралдаан явагдана.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж