УИХ-ын гишүүн, УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн ахлагч Т.Аюурсайхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс дэмжлэг хүссэн билээ. Тодруулбал, “Швейцарын Холбооны Улсаас ирүүлсэн албан тоотоос харахад Монгол Улсын Засгийн газар “Хамтын ажиллагаагүй улсуудын хар жагсаалт”-ыг баталсан гэсэн ташаа ойлголттой байна. Уг хуулийн зохицуулалтын талаар Швейцар болон гадаадын бусад улсад туйлын ташаа ойлголт төрүүлж албан үүргээ хангалтгүй биелүүлж байгаа Засгийн газрын зарим гишүүдэд харамсаж байна. Тус хуулийн зохицуулалтын талаарх ташаа ойлголтыг нэн даруй залруулж, Монгол Улсын дотоод дахь агуулга, ач холбогдлыг болон Татварын суурийг багасгаж, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр, мөнгө угаах татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын хамтын ажиллагааны зорилтуудтай нийцсэн болохыг Швейцар болон бусад улсад ойлгуулах албан үүргийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт өгнө үү" хэмээсэн. Мөн Швейцарт мөнгөө нуусан улс төрчидтэй дотооддоо тэмцэх, тэдний эсрэг хуулийн арга хэмжээ авах нь Монгол-Швейцарын найрсаг харилцаанд харшилж байна гэх үндэслэлээр Оффшорын эсрэг зохицуулалт бүхий дээрх хуулийн үйлчлэлээс зарим улсыг хасч, улмаар тэнд мөнгөө нуусан улс төрчдийг аврах ажиллагаа улам эрчимжиж байна гэж үзэж байгаа гэж Ерөнхий сайдад илгээсэн албан бичигтээ дурдсан байдаг.
Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ямар шалтгаанаар Швейцарын Холбооны Улсыг хассанаа дараах албан бичгээр тайлбар өгчээ.
Холбоотой мэдээ