Ерөнхий сайд Шинзо Абе японы түүхэнд хамгийн урт хугацааны туршид үйлчилсэн ерөнхий сайдаар үлдэхийг хүсч байгаа бололтой. Тэрбээр өнөөдөр /2018.09.10/ үндсэн хуульд өөрчлөлт оруулах бодолтой байгаагаа хэвлэл мэдээллийнхэнд мэдэгджээ.
Ирэх есдүгээр сарын 20-нд болохЛиберал намын даргын сонгуулиар Шинзо Абег ялах магадлал хамгийн өндөр гэж судлаачид дүгнэж байгаа бөгөөд түүний өрсөлдөгч болох батлан хамгаалахын сайд асан Шигерү Ишибаг үнэмлэхүй саналын тоогоор ялнагэж судлаачид дүгнээд буй.
Либерал намын даргын сонгуульд өрсөлдөх батлан хамгаалах сайд асан Шигерү Ишиба, Ерөнхий сайд Шинзо Абегийн хамтШинзо Абе намын даргын сонгуульд ялалт байгуулбал Япон улсын төрийн түүхэнд хамгийн удаан хугацааны туршид ажилласан ерөнхий сайдаар тодрох юм. 2012 оны арванхоёрдугаар сард засгийн эрхийг барьж эхэлснээсээ хойш Шинзо Абе Японы батлан хамгаалах болон эдийн засгийн салбарт эерэг өөрчлөлт авчрах болно гэдгээ ард иргэддээ амласан билээ.
“Одоо цаг үед амьдарч буй улстөрч бидний үүрэг бол цэргүүдэд хариуцсан үүргээ бахархалтайгаар биелүүлэх орчин бүтээж өгөх нь чухал биш гэж үү. Өөрсдийн үндсэн хуульдаа Өөрийгөө-хамгаалах хүчний талаар оруулж Япон улсын тусгаар тогтнол, энх тайвны төлөөх үүргээ биелүүлцгээе” хэмээн ерөнхий сайд Шинзо Абе либерал намын хуралдааны үеэр мэдэгджээ.
Мөн тэрбээр өөрийн санаачилсан энэхүү хуулийн тогтоолыг парламентад энэ жил өргөн барихаар зорьж байгаа гэдгээ ч цугласан сэтгүүлчдэд мэдэгдсэн.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь улс төрийн эрсдэлтэй сэдэв бөгөөд тус улсын иргэд тийм ч эергээр хүлээж авдаггүй байна. Санаачилсан тогтоол парламентын гишүүдийн гуравны хоёртой тэнцэх саналыг авахаас гадна олон нийтийн хүрээнд томоохон санал асуулга явуулах шаардлагатай ажээ. Ингэсэн цагт үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй болдог байна.
Мөн Шинзо Абе ирэх гурван жилд Япон улсын дэд бүтцийг сайжруулах талаар мэдэгджээ. Элдэв байгалийн гамшиг болох үер, хөрсний нуралт болон газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламж бүтээхээр зорих болно. Гэхдээ хэрхэн, яаж, ямар төсвөөр хэрэгжүүлэх талаар дурдаагүй ажээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ