БНХАУ-ын Жэжянь мужийн Дэчин шяний Лүөшэ суурин төгөлдөр хуурын үйлдвэрлэл, соёл, аялал жуулчлал гэсэн гурван хүчин зүйл дээр түшиглэн, дэлхийн хамгийн сайн төгөлдөр хуурын сууриныг бүтээхээр зорьж байна. Одоогийн байдлаар тус сууринд энэ чиглэлийн 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, жилд 50 мянган төгөлдөр хуур үйлдвэрлэдэг. Түүнчлэн бүтээгдэхүүнээ 20 гаруй улс болон бүс нутагт экспортолдог гэнэ. Үйлдвэрлэлийн нийт өртөг 500 сая юань бөгөөд 3000 гаруй ажилтантай аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ