“Borders” онлайн номын дэлгүүр нээлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

“Borders” онлайн номын дэлгүүр нээлээ

“Borders” групп онлайн номын дэлгүүрээ өчигдөр нээжээ. Компанийн зүгээс тэд энэ жил электрон номын за зээлийн 17 хувийг эзэлж чадна хэмээн тооцоолж байгаа аж. Энэхүү сайтаар дамжуулан хүмүүс дуртай номоо захиалах боломжтой ба компьютер, Mac, iPhone, iPad, Blackberry болон Android зэрэг дээрээ татан авч унших боломжтой болж байна.

Мөн “Borders” групп  “Kobo” нэртэй электрон ном уншигч худалдаанд гаргасан ба олон нэмэлт боломжуудыг суурилуулсан электрон ном уншигчийн хамгийн сүүлийн үеийн хувилбараа гаргахаар төлөвлөөд байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж