Монголбанк гадаадад суралцаж буй Монгол оюутнуудын сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг тооцон статистикт үнэн зөв тусгах зорилгоор энэхүү түүвэр судалгааг явуулж байна.
Судалгаанд гадаад улсад суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд оролцогчийн өгсөн мэдээлэл нь Монгол Улсын гадаад секторын статистикт чухал анхдагч эх сурвалж болно хэмээн Монголбанк үзжээ.
Судалгаанд оролцогчийн мэдээллийг Монголбанк зөвхөн статистикийн зорилгоор ашиглах бөгөөд нууцлалыг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу чандлах аж.
Дашрамд сонирхуулахад энэхүү судалгаанд оролцогчдоос 50 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 50,000 төгрөгийн ном худалдан авах эрхийн бичгээр урамшуулах юм байна. Судалгаанд оролцохыг хүсэгч нь Судалгааны асуулгыг бөглөх холбоос –ын бөглөх хэрэгтэй байна.
Хэрэв судалгаатай холбоотой асууж тодруулах зүйл байвал та Монголбанкны facebook хуудсаар холбогдох боломжтой.
Холбоотой мэдээ