Крис Браун гадаад паспортоо гээжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.01-нд нийтлэгдсэн

Крис Браун гадаад паспортоо гээжээ

“R&B” од Крис Браун шинэ жилийн үдэш Филиппин улсад тоглолтоо хийхээр төлөвлөсөн байсан ч цуцлахаас өөр аргагүй болжээ. Учир нь тэрээр гадаад паспортоо гээчихсэн тул хилийн дээс алхах эрхгүй болсон аж. Крис Браун “Твиттер”-тээ Филиппинд очиж чадахгүй болсноо мэдэгдээд ирэх хавар уулзацгаая хэмээн жиргэжээ. Крис Браун 55 мянган хүний суудалтай “Philippine Arena” цэнгэлдэхэд шинэ жилийн үдэш тоглолтоо хийхээр төлөвлөсөн байсан аж.

Дуучин Рианнатай үерхэж байхдаа түүнд гар хүрснээс болж шүүхэд дуудагдаж байсан Крис Браун өдгөө Карруче Тран гэх бүсгүйтэй болзож буй юм. Хосууд шинэ жилийн баярыг АНУ-ын Лос-Анжелес хотноо угтжээ. 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Dailymail.uk.co

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж