Үггүй хүндэтгэл | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үггүй хүндэтгэл

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Монгол Улс энэ өдрийг төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгасан бөгөөд одоогийн байдлаар шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж байгаа юм байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны арванхоёрдугаар сарын 25-ний өдрийн 26 дугаар зарлигаар байгуулагдсанаас хойш 28 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй. Өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач, зээ зэрэг 18 мянга гаруй иргэнд 18,3 тэрбум төгрөгийн нөхөн олговор, хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр болох нийт 357 иргэнд 3,3 тэрбум төгрөгийн орон сууц болон түүнтэй адилтгах хэмжээний буцалтгүй тусламж олгожээ. Аймаг, нийслэлийн салбар комиссоос мөн 14340 иргэнд 215 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2018-09-10 139.5.218.182

MUNKHNARAN EEJ SURGAAL ZALBIRAL BOLDIG

dmb 2018-09-10 64.119.17.38

5 хоногийн өмнө гэж ойлгох уу? 9 сарын 10 байлгүй дээ Н.Батмөнх сэтгүүлч ээ!

Зочин 2018-09-10 150.129.140.231

Muusain esergvvnvvdiig yund ni hvndetgedegiin?!

Mongol eej 2018-09-10 202.9.41.36

HOLOO OCHIJ MUURUUREI UHER MINEE

Зочин 2018-09-10 202.70.34.244

9 сарын 10-ны өдөр шүү дээ, сэтгүүлч ээ