Ажил хаялт зөвшилцөлд хүрсний дараа зогсоно

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Ажил хаялт зөвшилцөлд хүрсний дараа зогсоно

Ажил хаялт зөвшилцөлд хүрсний дараа зогсоно

Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос (МБШУҮЭХ) багш нарын цалинг нэмүүлэхийг Засгийн газраас шаардан Сүхбаатарын талбайд суулт зарлалаа. МБШУҮЭХ-ноос мэдээлж буйгаар ажил хаялтад нэгдсэн сургууль, цэцэрлэг 130 гаруй байгаа аж. Түүнчлэн ажил хаялтын хүрээнд тавьж буй шаардлагыг талууд зөвшилцөх юм бол ажил хаялт зогсож, хүүхдүүд хичээлдээ явах боломж бүрдэнэ гэж байлаа. Ажил хаялтад өнөөдрөөс хөдөө орон нутгийн сургуулиуд нэгдэж буй бөгөөд нийт 174 сургууль ажил хаяхаа мэдэгдээд байгаа ажээ. Зохион байгуулагчдын зүгээс ажил хаялтыг удаан үргэлжлүүлэх хүсэл багш нарт байхгүй гэдгийг илэрхийлсэн юм.

Ажил хаялтад оролцож буй сургуулиудыг, багш нарыг дарамтлахгүй хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг ч зохион байгуулагчид онцолж байлаа. ҮЭХ-ны төлөөлөл “Хойд Солонгосоос ирсэн барилгын ажилтан 500 ам.долларын цалин авч байхад ирээдүйг сурган хүмүүжүүлж байгаа багш нар 200 ам.долларын цалин  авч байна” гэж байлаа.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж