Владивосток руу дайх үг | News.MN

Владивосток руу дайх үг

Владивосток руу дайх үг

-Украин, Монголын ялгааг учирлаж амжилтад хүрээрэй -

Владивосток руу дайх үг
battulga

2017 оны есдүгээр сарын 4. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхны гадаад айлчлалаа ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын Эдийн засгийн III чуулга уулзалтаас эхэлсэн юм. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн “Зүүн Хойд Азийн бүс нутгийн чухал уулзалтад Монгол Улс анх удаа төрийн тэргүүний түвшинд оролцож байна” гэдгийг онцолж байв. Гол үр дүн нь  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай албан ёсны уулзалт хийсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга мөн ОХУ, Япон улстай хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг дахь боомтын хүчин чадлыг ашиглан ажиллах санал тавьж ярилцсан байдаг. Мөн энэ үеэр нисдэг тэргээр Восточный боомтод очиж үйл ажиллагаатай танилцсан. Восточный боомтын тухайд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 4.491 км зайд оршдог. Япон тэнгисийн Находкийн буланд Врангелийн хоолойд оршдог холбооны улсын хэмжээний далайн боомт юм. Номхон далай дахь ОХУ-ын тээврийн “Восточный Находка” гэсэн томоохон зангилаанд ордог.  ОХУ-ын  хэрэгжүүлж буй, мөн Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн “Приморье-1” олон улсын төмөр замын коридорын төгсгөлийн цэг юм.

Алс Дорнод бол бүс нутгийнхаа хувьд монголчуудын орхигдуулж болохгүй хэсэг юм. Газар нутгийн хувьд бид ойрхон, нөгөө талдаа бидний хамгийн их холбогддог Зүүн Азийн бүс нутагт хамаардаг газарт энэ форум болдгоороо онцлогтой. Эндээс Монголын Ерөнхийлөгч төмөр замын транзит тээврийн тарифын 25 хувийн хөнгөлөлтийг авчирсан. Тухайлбал, 2018 оны зургадугаар сарын 7-9-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  “Монгол, Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээ амжилттай болсон бөгөөд тус үеэр Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан билээ.

Оросын төр Алс Дорнодыг хөгжлийн дараагийн төв гэсэн бодлого баримталж буй. Тиймээс энэ бүс нутгийг хамарсан эрчим хүчний болон дэд бүтцийн томоохон сүлжээнүүдийг байгуулах саналыг хоёр улсын Ерөнхийлөгч нар ярилцсан байдаг. Мөн манай талын санаачилгаар тус бүс нутагт хамтарсан компани байгуулах, Оросын дэд бүтэц, Японы худалдан авалтыг ашиглаж Монгол Улс хожъё гэдэг агуулгаар Монгол Улс, ОХУ, Японы хамтарсан компани байгуулах талаар тохирсон.

Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон юм. Энэ нь гурван улсын төрийн тэргүүн нарын дөрөв дэх уулзалт бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын талаас удаа дараа тавьж буй Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг Орос, Хятадын талууд хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байна” хэмээн хүсэлтээ илэрхийлсэн. Хариулт нь монголчуудын олон жил хүлээсэн үг байж чадсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Монгол түншүүд маань Оросоос Хятад руу татах нефть, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар барих санал гаргасан. Энэ бол сайхан санаа. Эрчим хүчний салбарт хамтрах таатай боломж. Бид дэмжинэ. Гэхдээ энэ нь том төсөл тул техник, эдийн засгийн үндэслэлийг нь маш сайн бодож, боловсруулах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг. Эргэлзээ төрүүлсэн энэ хариулт саяхан буюу 2018 оны наймдугаар сарын 24-нд Орос, Монгол, Хятад гурван улсын байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол болсон. Харин энэ талаар хэн ч чанга хашгирч, албан ёсны мэдээлэл болгон цуурайтуулж чадахгүй байгаагийн учир зангилаа энэ удаад буюу нэг жилийн дараа Владивостокт Х.Баттулга, В.Путин нар уулзахдаа ямар шийдвэр гаргахаас шалтгаалах биз ээ.

Восточный боомт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Оросоос Хятад руу татах нефть, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар барих санал, ШХАБ-ын жинхэнэ гишүүн болох эсэх энэ бүхэн салшгүй холбоотой асуудал. Чиндаод Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ОХУ-Монгол Улсын гурван талт уулзалт хийж Эдийн засгийн коридор буюу хоёр хөршийн худалдааны эргэлтийг улсаараа дамжин өнгөрөөх асуудлаар В.Путинээс анх удаа дэмжлэг авч чадсан. Улмаар “Монгол-Оросын санаачилга-2018” ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчилсан Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко Эдийн засгийн коридор байгуулах төслөө Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулж, Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд гардуулж өгсөн байдаг.

Энэ мэтчилэн Ерөнхийлөгч Х.Баттулга Владивостокт Монголын Төрийн тэргүүний хувиар хоёр дахиа айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй гурав дахиа нүүр тулах хугацаанд цаасан дээр бичигдээгүй эдийн засгийн хоригоос гарахын тулд, өрсөлдөхийн аргагүй өндөр гаалийн татвар, худалдааны нөхцөл зэргээс чөлөөлөгдөх арга замыг эрэлхийлж эхнээсээ амжилтад хүрч байна.

Владивосток энэ удаад Монголыг хэрхэн тодорхойлж Монголын Ерөнхийлөгчийг хүлээж авахаас ихээхэн зүйл шалтгаална. Тодруулбал эдийн засгийн хориг санкцуудад “дарлагдсан” Орос орон, АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны дайн, энэ бүхнийг даван туулахад ОХУ, Монгол Улс ижил төстэй байр суурьтай, нэгдмэл санал санаачилгатай байж амаргүй нөхцөлөө ашиг, боломж болгон хувиргах цор ганц гарц бий.

“Одоо дэлхий нийтэд болоод буй эдийн засаг болон улс төрийн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог Монгол Улсыг бий болгомоор байна” Энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг.  Түүний үг үнэн бол, “Нэг оронд ийм их баялаг заяасан нь шударга биш байна” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан М.Олбрайт дуу алдсан нь үнэн бол хоёр жилийн дотор хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэх боломжийг одоо л нээх ёстой. “Сила Сибири” төсөл бол Монголд хамаарахгүй байх аргагүй төсөл боловч цор ганц саад нь улс төрийн шалтгаан, худалдагч, худалдан авагч нь гуравдагч этгээдээр дамжуулахыг хүсэхгүй байх явдал. Тиймээс ч Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд асан Л.Хангай “Монгол бол Украин биш гэдгээ л ойлгуулах хэрэгтэй. Украин бол Монголоос 15 дахин их буюу 45 сая хүн амтай. Хүнд үйлдвэр, металлургийн болон химийн үйлдвэрүүд ихээхэн хөгжсөн учраас хийн асар өндөр хэрэглээтэй. Монголд бол тийм өндөр хэрэглээ байхгүй, хамгийн дөт замаар тээвэрлэх боломжтой гэдгээ сайн ойлгуулах ёстой” гэдгийг Төрийн тэргүүнээс эхлээд албан ёсны айлчлалаар яваа элч, түшмэл бүхэнд заавал дайж хэлүүлсэн юм шүү дээ.

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

3win8 member 2018-09-10 196.52.2.29

Riddle me this: at the age of does a person's
life become worthless? Sony playstation disperse the liquid as near
as easy to the soup's ingestion. I learned a bit and further
solidified prior wisdom. http://Www.Google.ie/url?sa=t&rct=j&q=&esrc=s&source=newssearch&cd=1&cad=rja&uact=8&ved=0CB8QqQIoADAA&url=http%3A%2F%2Fscr888.group%2Fother-games-download%2F2492-download-3win8

Avatar

link 188bet 2018-09-10 107.174.226.148

Thanks for your personal marvelous posting! I actually enjoyed reading it, you are
a great author. I will ensure that I bookmark your blog and definitely will come back in the foreseeable future.
I want to encourage one to continue your great writing, have
a nice morning! https://community.freeriderhd.com/redirect/?url=http://www.mbet88vn.com

Avatar

link 188bet 2018-09-10 107.174.226.148

Thanks for your personal marvelous posting!
I actually enjoyed reading it, you are a great author.
I will ensure that I bookmark your blog and definitely will come back in the foreseeable future.
I want to encourage one to continue your great writing, have a nice morning! https://community.freeriderhd.com/redirect/?url=http://www.mbet88vn.com

Avatar

zochin 2018-09-10 139.5.218.182

MONGOL GURVAN ULSTAI HILLEDEG BOLOHOD HYATDAAS HAMGAALAH TEEG BOLNO

Avatar

Зочин 2018-09-10 64.119.20.204

Orosuud mongoliig demjlee yu. .. h****** bolno doo. Erunhiilugch gej vostochnii yvahaas uur ajilgui. Yu hiideg yum bol doo

Avatar

Зочин 2018-09-10 66.181.176.23

ОХУ-тай бухий л талын хамтын ажиллагааг ергежуулэх нэн шаардлагатай.

Avatar

Зочин 2018-09-10 202.21.106.146

Энэ нэг владивостокоос цааш явах зөвшөөрөлгүй Путины хүргэн нэг байнаа

Avatar

Зочин 2018-09-10 202.21.106.109

Казакстан Орост хулхидуулж нүүрсээ Оросоор тээвэрлэж чадахаа байсан байна лээ. Монголыг тэгж байгаад хулхидах биз Иванууд

Avatar

Zochin 2018-09-10 66.181.182.212

Huurhii forumd, shanhaiyn hamtyn ajilgaany hurald oroltsohoos uur ajilgui. Hench toohgui.

Avatar

33 2018-09-10 66.181.160.60

Энэ мэтчилэн Ерөнхийлөгч Х.Баттулга Владивостокт Монголын Төрийн тэргүүний хувиар хоёр дахиа айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй гурав дахиа нүүр тулах хугацаанд цаасан дээр бичигдээгүй эдийн засгийн хоригоос гарахын тулд, өрсөлдөхийн аргагүй өндөр гаалийн татвар, худалдааны нөхцөл зэргээс чөлөөлөгдөх арга замыг эрэлхийлж эхнээсээ амжилтад хүрч байна. Энэ ямар утгатай өгүүлбэр вэ.

Avatar

Зочин 2018-09-10 66.181.188.212

Больчооч

Avatar

Зочин 2018-09-10 202.131.242.254

Тувагийн нүүрсийг оросууд Тува-Хөвсгөл-Эрдэнэт чиглэлээр төмөр зам тавьж урагшаа Хятад рүү зөөх гээд байдаг. Таван Толгойн нүүрсийг монголчууд хойшоо Владивосток рүү зөөх гээд байдаг. Оросын нүүрстэй вагонууд урд зүг рүү 1000-хан километр, монголын нүүрстэй вагонууд хойд зүг рүү 4500 км, хоорондоо зөрж давхиад л. Энэ ямар логик вэ. Оросууд өөрсдөө яагаад Владивосток руугаа, монголчууд яагаад 280-хан км Хятад руу төмөр замаар тээж болдоггүй юм бэ.

Avatar

too bodoj suraad burj bai l daa.. 2018-09-10 103.57.93.102

za chi buraa bolooroi doo..erdentiin zamiin hubiin hebshil bas gadaad horongo oruulagch barij bgaa. deer ni orosuud tubagiin niislel kizil hvrtel tomor zamaach barij ehleegui bna..hobsgoliin ord hvrtel 450 km zam barina.tsaash kizil hvrtel 500 km zai bgaa.teged bvr hoin bgaa elsgei ord hvrtel 300 km gej bodoy.zamiin vvdees erdenet ortol barag 1000 km sh dee..tegeed tubagiin ord hvrtel bodooroi malaa..medehgui baij bvltereed baih yumaa.orosuud zobhon nvvrs zoon gej uu..mod tehnik

Avatar

Япон, Солонгос 2018-09-10 124.158.113.11

Японуудаас нүүрснээс хийн түлш гаргах үйлдвэр хамтарч барьж хамтарч ашиглах, Солонгосуудаас шууд Орос Хойд Солонгосыг холбосон төмөр замыг Монголтой холбон татах төмөр замын төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалт хийх тухай ярих, Хойд Солонгосоос бусад Азийн орон уруу далайн тээвэр хийхэд бэлдэх гэсэн санал санаачилга гаргаж ажиллах

Avatar

Бодит байдал 2018-09-10 202.126.89.107

Сайхан боломж байнаигэж ярьж бичих нэг хэрэг. Гэтэл бид 260 км төмөр зам барих гээд 10 жил хөгөлж байна. Өнгөрсөн 8-р сард Айрагт болсон галт тэрэгний осол манай төмөр замын чанар, хүчин чадал ямар түвшинд байгааг харууллаа. Модон дэртэй 900 км замаар олон сая тонн нүүрсээ тээгээд Владивосток хүргэж чадах уу? Ажил хэрэг болтол олон ч Засгийн нүүр үзэх байх даа???

Avatar

Хангайд 2018-09-10 213.55.176.230

Хангай мэт оросын гар хөо бологсод хийн хоолой гэж хөөрцөглөхөөс цаашгүй. Хий ярихын оронд хүнээ бэлтгэ, бэлтгэлээ хангах естой. Хажууд байгаа Киргизийн туршлагыг хар! Хоолой тавиулаад туршлаггүүн улмаас 1 долларын ашиг хшртсэн. Мөн хийн хоолойн авулгүй байдлын асуудал гээд асуудал байна. Энэ талдээр бидэнд нэг ч мэргэжилтэн байхгүй шүү!

Avatar

Зочин 2018-09-10 64.119.20.47

Танк заавал төмөр замаар дамжиж орж ирдэг гэж чамд оркуудын толгойлогч жанхуу ах чинь зааж өгсөн үү? Жанхуу ах чинь харин ч бүр Монголыг Орос х***а 2-рт ШХАБ нэрээр зарах гэж байгаа ш дээ. Бид нүүрсээ зарж Орос Хятадтай өрсөлдмөөр байна. Иймд нэн даруй нарийн царигаар тавих хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-09-10 64.119.20.47

Оросын хүргэн баахан аймаар муухай харж тагтаа байдалтай тэнэг пооз авч шоудав шив дээ.Өр тэглэнэ гэсэн сураггүй. Оффшорчдод 49 хоног өгсөн чинь таг чиг. 30 луйварчин гэр бүлээ 30 лиценз эзэмшигч болгоод бас мартчихсан.Шанхайд Монголыг элсүүлнэ гэж зүтгээд бараагүй бааахан хэрүүл л үлдсэн.Солонгост томилсон Хурцыг нь хүлээж аваагүй. Бүр хамгийн аймшигтай нь өөрийнх шахаас болох тусгай тагнуул махбал гэгч төмөр замын 280 сая долларын асуудлыг нь нухчин дарах гэж байгаад гэм зэмгүй залууг алсан. Ж

Avatar

Зочин 2018-09-10 64.119.20.47

Сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй байгаа, дээрээс нь Зам, тээврийн хөгжлийн яаманд Махбалыг албан тушаалд шахаагаар томилсон Ардчилсан намын бөгөөд Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!!

Avatar

Hn 2018-09-10 108.170.182.183

Хятад Оросхоёроос хэтрээгүй шив. Хуучнаар бол жирэмсэн эмийн бие засах дайны хол явсан байна даа. Өөр юу билээ хуучин хүү хөмөрсөн тогооны доор гэрэл үл ором газраа үлдсэн байна даө

Avatar

Коридор 2018-09-10 103.229.120.229

Коридор гэсэн үг бүү хэрэглээрэй хонгил гээд сайхан үг байхад чинь

Avatar

мүлб 2018-09-10 202.9.43.16

жилийн өмнө ярьсан нүүрс ОХУ-аар гаргах асуудал одоо хүртэл ноль???? МУ-ын 1 тонн нүүрс ч Восточный боомтоор бүтэн жил өнгөрөхөд гардаггүй? ихэнх нь хошигруулсан дипломат ярианд итгээд явбал ирэх 19 оны өдий мөн бардам ам шалдан гуя байх бол Владвосток тийш явж ард түмэндээ худал амлалт өгч ямар хэрэг??

Avatar

Зочин 2018-09-10 202.9.43.16

жилийн өмнө ярьсан нүүрс ОХУ-аар гаргах асуудал одоо хүртэл ноль???? МУ-ын 1 тонн нүүрс ч Восточный боомтоор бүтэн жил өнгөрөхөд гардаггүй? ихэнх нь хошигруулсан дипломат ярианд итгээд явбал ирэх 19 оны өдий мөн бардам ам шалдан гуя байх бол Владвосток тийш явж ард түмэндээ худал амлалт өгч ямар хэрэг??

Avatar

too bodoj suraad burj bai l daa.. 2018-09-10 103.57.93.102

za chi buraa bolooroi doo..erdentiin zamiin hubiin hebshil bas gadaad horongo oruulagch barij bgaa. deer ni orosuud tubagiin niislel kizil hvrtel tomor zamaach barij ehleegui bna..hobsgoliin ord hvrtel 450 km zam barina.tsaash kizil hvrtel 500 km zai bgaa.teged bvr hoin bgaa elsgei ord hvrtel 300 km gej bodoy.zamiin vvdees erdenet ortol barag 1000 km sh dee..tegeed tubagiin ord hvrtel bodooroi malaa..medehgui baij bvltereed baih yumaa.orosuud zobhon nvvrs zoon gej uu..mod tehnik

Avatar

too bodoj suraad burj bai l daa.. 2018-09-10 103.57.93.102

za chi buraa bolooroi doo..erdentiin zamiin hubiin hebshil bas gadaad horongo oruulagch barij bgaa. deer ni orosuud tubagiin niislel kizil hvrtel tomor zamaach barij ehleegui bna..hobsgoliin ord hvrtel 450 km zam barina.tsaash kizil hvrtel 500 km zai bgaa.teged bvr hoin bgaa elsgei ord hvrtel 300 km gej bodoy.zamiin vvdees erdenet ortol barag 1000 km sh dee..tegeed tubagiin ord hvrtel bodooroi malaa..medehgui baij bvltereed baih yumaa.orosuud zobhon nvvrs zoon gej uu..mod tehnik

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж