Автобензин 19.6 хувиар, дизель түлш 26.7 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Автобензин 19.6 хувиар, дизель түлш 26.7 хувиар өсчээ

Автобензин 19.6 хувиар, дизель түлш 26.7 хувиар өсчээ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 оны эхний наймдугаар сард 8473.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.6 хувиар буюу 1616.7 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 869.2 сая ам.доллараар  эерэг гарсан байна. Монгол улс 2018 оны эхнийнайман сард  дэлхийн 150 улстай худалдаа хийснээс 67 улсад бараагаа экспортолж, 147 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна.

Экспорт 4671.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 568.9 сая ам.доллараар буюу 13.9 хувиар өсчээ. Тэгвэл импорт 3802.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1047.8 сая ам.доллараар буюу 38 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2018 оны эхний наймдугаар сард 277.1 мянган тонн автобензин импортолсон нь 2017 оны мөн үеэс 1.1 мянган тонноор бага байна.Өнгөрсөн  оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 584.1 ам.доллар байсан бол энэ онд 698.5  ам.доллар болж 19.6 хувиар өссөн байна.

Дизель түлшний импорт 553.3 мянган тоннд хүрч 2017 оны мөн үеэс 26.9 мянган тонноор буурчээ. Өнгөрсөн оны эхний найман сарын байдлаар  нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 515.6 ам.доллар байсан бол энэ онд  653.4 ам.долларт хүрч 137.8 ам.доллар буюу 26.7 хувиар өссөн байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 62.3 сая ам.доллараар нэмэгджээ. Автобензин 19.6 хувиар, дизель түлш 26.7 хувиар өсчээ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж