Трамп: Ким бид хоёр бүх зүйлийг нотлох болно

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Трамп: Ким бид хоёр бүх зүйлийг нотлох болно

Трамп: Ким бид хоёр бүх зүйлийг нотлох болно

Хойд Солонгос тусгаар тогтносон 70 жилийнхээ ойг тэмдэглэж өчигдөр /2018.09.09/ цэргийн жагсаал зохион байгуулсан. Уг жагсаалд өнгөрсөн сард яригдаад байсан алсын пуужингаа толилуулаагүй бөгөөд харин ч эв нэгдэл, энх тайвныг бэлгэдсэн жагсаал болжээ. Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп удирдагч Ким Жон Унд баяртай байгаагаа илэрхийлж баяр хүргэсэн аж.

“Ким даргад баярлалаа. Бид хоёр хүмүүсийн буруу гэж бодсон бүх зүйлийг нотлох болно. Бие биедээ дуртай хүмүүсийн үйлдэл болон үг ч эерэг үр дүн авчирна” хэмээн Трамп жиргэжээ.

Хойд Солонгосын нийслэл Пеньян хотноо болсон уг цэргийн жагсаалд БНХАУ-ын парламентын дарга Ли Зханшү Хятадыг төлөөлөн оролцсон бөгөөд өөр олон улс орны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн аж.

Удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын парламентын дарга Ли Зханшүгийн хамт

Хойд Солонгос нь баярын өдрүүдээр өөрсдийн цэргийн хүч болон сүүлд хөгжүүлсэн пуужингийн технологиудыг толилуулдаг уламжлалтай. Гэхдээ энэ өмнөх жилүүдийг бодвол даруухан жагсаал болсон гэж судлаачид онцолжээ. Энэ жилийн цэргийн жагсаал эдийн засгийн хөгжил болон Солонгосын хойгийг нэгтгэх нэрийн дор болж өнгөрсөн.

Түүнчлэн ирэх есдүгээр сарын 18-20 өдрүүдэд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзах төлөвлөөгөөтэй байгаа бөгөөд цөмийн зэвсэггүй болгох зорилтын хүрээнд хэрхэн бодитой арга хэмжээ  авах талаар санал бодлоо хуваалцах болохыг албаныхан мэдэгджээ.

Цэргийн жагсаалын фото зургийг хүргэж байна. 

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж