Франц хоёр дахь хожлоо авч хэсгээ тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Франц хоёр дахь хожлоо авч хэсгээ тэргүүлж байна

Франц хоёр дахь хожлоо авч хэсгээ тэргүүлж байна

Үндэстнүүдийн лигийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр А лигт Францын шигшээ баг талбайдаа Нидерландын шигшээ багийг хүлээн авч К.Мбаппе болон О.Жиру нарын гоолоор ялалт байгуулж хэсгээ тэргүүлж эхэллээ. Францын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Германы эсрэг хийж хуурай тэнцээд байсан бол энэ удаа эхний ялалтаа авч хэсгээ дөрвөн оноотой тэргүүлж байна.

  • Франц 2-1 Нидерланд (гоол: К.Мбаппе 14’, О.Жиру 74’, Р.Бабел 67’)

ФРАНЦ: А.Ареола, Б.Павар, Р.Варан, С.Умтити, Л.Эрнандес (Б.Менди 62’), П.Погба, Н.Канте, Б.Матюиди, А.Гризман (С.Нзонзи 81’), К.Мбапп, О.Жиру (У.Дембеле 89’)

НИДЕРЛАНД: Я.Силлессен, Д.Блинд, ван Дейк, де Лигт, К.Тете (Д.Янмат 82’), Д.Прёппер, Ж.Вейналдум, де Йонг, К.Промпес (Р.Вормер 76’), М.Депай, Р.Бабел (де Йонг 88’)

К.ЭРИКСЕН ДУБЛЬ ХИЙЖ ДАНИЙН ШИГШЭЭ БАГ ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА

В лигийн IV хэсэгт багтсан Данийн шигшээ баг Уэльсын шигшээ багтай эхний тоглолтоо хийлээ. Уэльс хэсгийн эхний тоглолтондоо Ирландыг хожиж эхний ялалтаа аваад байсан. Харин хэсгийн хоёр дахь тоглолтоо Данийн талбайд зочлон хийсэн ч ялагдал хүлээжээ. Данийн шигшээ багаас Тоттенхэм Хотспур клубт хүчин зүтгэдэг К.Эриксен дубль хийж багтаа эхний ялалтаа авчирсан байна.

  • Дани 2-1 Уэльс (гоол: К.Эриксен 32’, 63’)

ДАНИ: К.Шмехел, Ж.Ларсен, М.Юргенсен, С.Кьер, Х.Далсгаард, Т.Делайни, Л.Счөне, П.Систо (В.Фишер 46’), К.Эриксен, Я.Поульсен (А.Корелуис 86’), М.Брайтвайт

УЭЛЬС: У.Хеннессей, Б.Дэвис, К.Мепам, Ж.Честер, К.Гантьер, Е.Ампаду (Т.Робертс 71’), Ж.Аллен, Т.Лауренс (В.Вүүдборн 79’), А.Рамсей, К.Робертс (Д.Брүүкс 59’)Г.Бэйл

БОЛГАРЫН ШИГШЭЭ ХОЁР ДАХЬ ХОЖЛОО АВЛАА

Мөн өчигдөр C лигийн хоёр тоглолт болсон бол D лигийн гурван тоглолт болсон байна. С лигт Болгарын шигшээ баг эхний хоёр тоглолтондоо хоюуланд нь ялалт авлаа.

С ЛИГТ:

  • Болгар 1-0 Норвеги
  • Кипр 2-1 Словени

D ЛИГТ:

  • Гүрж 1-0 Латви
  • Македон 2-0 Армени
  • Лихтенштейн 2-0 Гибралтар

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж