Хар тамхи зарж, борлуулдаг бүлэг этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Хар тамхи зарж, борлуулдаг бүлэг этгээдийг баривчилжээ

Хар тамхи зарж, борлуулдаг бүлэг этгээдийг баривчилжээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт айлын гэр эзгүйчлэн эд зүйлсийг нь хулгайлдаг бүлэг этгээдийг саяхан саатуулжээ. Тэд өнгөрсөн зунаас эхлэн 25 айлаас эд зүйлс хулгайлсан болохоо хэргийн шалгалтын явцад мэдүүлжээ. Тэднийг саатуулах явцад  хувцас хэрэглэлээс нь “шавар” гэж нэрлэгддэг мансууруулах төрлийн бодис илэрчээ. Улмаар хэрэгт холбогдсон долоон залууг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж.

Эх сурвалжийн мэдээлснээр тэдний гурав нь төв аймгийн нутаг дэвсгэрээс каннабис хэмээх мансууруулах төрлийн ургамал түүж авчран борлуулдаг байсан нь тогтоогдсон гэнэ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж.

Э.АРИУН 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж