АНУ-руу H2-A, H2-B визний албан ёсны эрхтэй зуучлагч компани байхгүй | News.MN

АНУ-руу H2-A, H2-B визний албан ёсны эрхтэй зуучлагч компани байхгүй

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

АНУ-руу H2-A, H2-B визний албан ёсны эрхтэй зуучлагч компани байхгүй

АНУ-руу H2-A, H2-B визний албан ёсны эрхтэй зуучлагч компани байхгүй

Монгол Улсын иргэд АНУ-д H2-A,  H-2B гэсэн ангиллаар зорчиж, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болсон. Монголчуудын дундаж цалин хэрэглээгээ хангаж дийлэхгүй байгаагаас үүдэж гадаадад ажиллах сонирхолтой хүмүүс олширсон. Тиймдээ ч АНУ-д очиж ажил эрхлэх боломжтой болсон нь олон хүний сайшаал магтаалыг дагуулсан юм. Хамгийн гол нь H2-A ангиллын визээр АНУ-д зорчих хүний тоо хамаарахгүй, H-2B ангиллын визээр тодорхой хэмжээний иргэд зорчино. Мөн дээр нь англи хэлний мэдлэг шаардлагагүй гэх мэт шалгуур нь олон монголчуудын сонирхлыг татаж байв.  Уг визээр зорчих боломжтой орнуудын жагсаалтад Монгол Улс багтсан гээд монголчууд шууд очоод ажил хийчихгүй. Үнэхээр ажлын байрны хэрэгцээ шаардлага байгаа бол АНУ-ын ажил олгогч компаниуд өөрийнхөө зуучлагч агентаар дамжуулаад монголоос ажилчин авах юм байна. Гэхдээ одоогоор албан ёсоор АНУ-ын зуучлагч компани Монгол Улсын зуучлалыг хариуцах компанитай тохиролцсон зүйл байхгүй учраас эрх нь нээгдсэн боловч хэрэгжүүлж чадахгүй байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг учирлав. Иймд Гадаад харилцааны яам олон арга хэмжээ авч байгаа аж. АНУ-ын ажил олгогчдын зүгээс манай иргэдийн хариуцлагатай байдал, хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа хувь буурч байгаа эсэх зэрэг олон шалгуурыг тавьж байгаа аж. Тэрхүү шалгуурыг хангасан ч АНУ-ын ажил олгогчид монголоос ажилтан авах сонирхол байгаа эсэх нь хамгийн чухал асуудал болоод байна. Гэтэл АНУ-гаас олгосон визний зөвшөөрөл 2019 оны нэгдүгээр сарын 17 хүртэл хүчинтэй байхаар гэрээнд зурагджээ. Гэтэл энэхүү визтэй холбоотойгоор иргэдийг залилан мэхлэх оролдлого гарч байгааг цагдаагийн газар болон холбогдох яамнаас анхааруулсан билээ.

Товчхон мэдээлэл хүргэхэд H2-A  виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарна.

Н-2А визний тухайд ажиллах хүчний квотын хязгаарлалт байхгүй. Н-2А визийг хэдийд ч мэдүүлэх боломжтой. Харин Н-2В виз нь хязгаарлалттай. Дээрх хоёр ангиллын виз мэдүүлэгчдэд англи хэлний мэдлэг шаардахгүй бөгөөд хүйс заагаагүй. Уг визний хугацаа дээд тал нь нэг жилээр хүчин төгөлдөр мөрдөгддөг. Гэхдээ тухайн ажиллах хүчин сайн ажилласан тохиолдолд гурав хүртэлх жилээр визээ сунгаж болдог. Өөрөөр хэлбэл, визний хугацаа нь ажил олгогчийн зүгээс хэдий хугацаанд хэдэн хүн ажиллуулах хүсэлтэй байгаагаас ихээхэн хамааралтай. Мөн гэр бүлээ авч явах боломжтой гэдгээрээ давуу талтай виз юм.

Т.НОМИН

 

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж