Ирэх бямба гаригт 2250 тонн хог цэвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Ирэх бямба гаригт 2250 тонн хог цэвэрлэнэ

Ирэх бямба гаригт 2250 тонн хог цэвэрлэнэ

НИТХ-ын Захиргаа бодлого  төлөвлөлтийн хэлтэс,  Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, JCI Конгресс салбар байгууллага хамтран  “Эх дэлхийгээ цэвэрлэе” дэлхийн нийтийн  аянд нэгдэж байгаа талаар өнөөдөр /2018.09.10/ мэдээлэл хийлээ.

Анх Эстон улсад  2007 онд  “Эх дэлхийгээ цэвэрлэе” өдрийг  зохион байгуулснаас хойш дэлхий дахинаа жил бүрийн  есдүгээр сарын 15-нд тэмдэглэдэг болжээ. Тус аян нь жилээс жилд хүрээгээ тэлсээр 2018 онд  дэлхийн 150 орон нэг өдөр нэг цагт  дээрх өдрийг зохион байгуулах гэж байгаа талаар JCI Конгресс байгууллагаас мэдээллээ. “Эх дэлхийгээ цэвэрлэе” дэлхийн нийтийн хөдөлгөөнд Монгол Улс энэ жил анх удаагаа нэгдэж  есдүгээр сарын 15-нд буюу ирэх Бямба гаригт  10.00-13.00 цагийн хооронд  үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэх аж.

Энэ үеэр  нийслэлийн зургаан дүүрэг, Налайх дүүрэгт бий болсон үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20-дугаар хорооны Шар хоолойнд үүссэн хур хог, Цагаандавааны орчим, Хан-Уул дүүргийн 10-дугаар хороо, Морингийн даваа орчим,  Материал импекс орчим, Сонгинохайрхан дүүрэг 21-дүгээр хороо, Рашаантын хогийн цэг, Тоосгоны эцсийн хог, Тэрэлжийн сав орчим,  Хангай хотхон хорооллын орчимд үүссэн үүсмэл хогийн цэгүүдийн цэвэрлэнэ гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. JCI Конгресс  салбар байгууллын тухайд Сэлбэ, Туул голын эрэг дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх аж. Уг аяны хүрээнд нийт  80 мянган метр квадрат талбайгаас  2250 тонн хог хаягдал цэвэрлэхээр төлөвлөжээ.

Ш.Адъяамаа

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж