Япон, АНУ, БНСУ зэрэг орноос импортолсон бүтээгдэхүүний хэмжээ буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Япон, АНУ, БНСУ зэрэг орноос импортолсон бүтээгдэхүүний хэмжээ буурчээ

Манай улс нийт 83 оронтой импортын худалдаа хийснээс  хоёр хөрш оронтой хийсэн импортын худалдаа толгой цохиж байгаа ажээ. ОХУ-тай хийсэн импорт нийт импортын 37.9 хувь, БНХАУ-тай хийсэн импорт 24.9 хувийг эзэлж байгаа юм. Түүнчлэн импортын  7.6 хувийг АНУ-тай, 5.4 хувийг БНСУ-тай, 4.6 хувийг Япон улстай, 3.2 хувийг ХБНГУ-тай, Сингапур болон Украин улстай тус бүр 1.6 хувийг хийжээ. Эдгээр улстай хийсэн импорт нь нийт импортын 86.8 хувийг эзэлж байна. Нийт импортод голлох улсуудын эзлэх хувийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ОХУ-ынх 10.9 пункт, БНХАУ-ынх 6.4 пункт, ХБНГУ-ынх 0.1 пунктээр өсч, харин Япон улсынх 4.1 пункт, Украин 2.8 пункт, БНСУ-ынх 2.6 пункт, АНУ-ынх 1.1 пункт, Сингапур нэг пунктээр тус тус буурсан байна.
  Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний импорт 44.1 сая ам.доллараар; машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 11.8 сая ам.доллараар; үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүнийх найман  сая ам.доллараар; авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн бүлгийн импорт 4.7 сая ам.доллараар; хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт 2.8 сая ам.доллараар; ургамлын гаралтай бүтээгдэхүүнийх 2.8 сая ам.доллараар; целлюлоз, цаас картон тэдгээрээр хийсэн зүйлийнх 2.4 сая ам.доллараар; нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүнийх 0.8 сая ам.доллараар тус тус өсчээ.
Оны эхний хоёр  сард нийт импортын 27.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн,  19.9 хувийг машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл,  дуу хураагч, зурагт, тэдгээрийн эд анги, сэлбэг; 13.9 хувийг авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, 8.2 хувийг хүнсний бэлэн бүтээгдэхүүн,  5.6 хувийг  хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн,  5.5 хувийг үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүн,  4.6 хувийг ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үлдсэн 15.2 хувийг бусад бүлгийн бүтээгдэхүүн эзэлж байгаа ажээ.
Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж