Гарцаар гарч явсан зургаан настай охиныг мөргөж гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Гарцаар гарч явсан зургаан настай охиныг мөргөж гэмтээжээ

Гарцаар гарч явсан зургаан настай охиныг мөргөж гэмтээжээ

Амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8, 9-нд Тээврийн цагдаагийн алба нийт 605 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 425 дуудлага ирсэн байна. Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас долоон хүний амь нас хохирч, нийслэлд 17 хүн гэмтэж бэртсэнээс дөрөв нь бага насны хүүхэд байсан аж.

Түүнчлэн амралтын өдрүүдэд осол, хэргийн газрыг орхиж явсан долоон осол бүртгэгдсэнээс гурван хэргийг шуурхай эрэн сурвалжлан,  тогтоожээ. Хэргийн шалгалтыг ажлыг явуулж байна. Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурдвал,

  • Энэ сарын 8-ны өдөр 09:00 цагийн орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг асфальтан замд амины "Probox" маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын гурван хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна.
  • Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн арын замд "Crown" маркийн автомашины жолооч нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан 6 настай Б-г мөргөж гэмтээсэн ослууд бүртгэгдсэнийг шалгаж байна.

Статистик судалгаанаас үзэхэд 2018 оны эхний наймдугаар сарын байдлаар Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд 18.663 зам тээврийн ослыг бүртгэн шалган шийдвэрлэжээ.

Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж