Цахим визний эрэлт нэмэгдэнэ хэмээн Сахалины удирдлага таамаглаж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Цахим визний эрэлт нэмэгдэнэ хэмээн Сахалины удирдлага таамаглаж байна

Цахим визний эрэлт нэмэгдэнэ хэмээн Сахалины удирдлага таамаглаж байна

Ирэх 2019 онд Сахалинд зохиогдох “Деит Азийн” спортын наадмын дараагаас тус мужид ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэж, үүнтэй уялдан цахим визний эрэлт өснө хэмээн таамаглаж байгаагаа Сахалин мужийн Амбан захирагч Олег Кожемяко РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.

Хөнгөвчилсөн хэлбэрээр олгодог цахим визний журмыг Алс Дорнодод 2017 оны наймдугаар сарын 1-нээс мөрдөж байгаа юм. Цахим визийг одоогоор 18 орны иргэдэд олгож байгаа ажээ. Цахим виз нь олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй бөгөөд ОХУ-ын нутаг дэвсгэрт байх хугацаа нь найм хоног юм.

Харин Сахалин муж цахим визийг энэ 2018 оны есдүгээр сарын 1-нээс Южно-Сахалинск онгоцны буудал дээр олгож эхэлсэн юм. “Онгоцны буудал дээр олгож байгаа цахим виз нь Сахалин мужид ирэх гадаадын иргэд, тэр тусмаа Ази, Номхон далайн бүсийн орнуудаас ирэх иргэдэд их амар байгаа. Ирэх онд болох "Дети Азии" олон улсын спортын наадамд бүс нутгийн 30 орноос төлөөлөгч оролцох төлөвтэй байна” хэмээн Амбан захирагч хэлжээ.

Ирэх 2019 оны хоёрдугаар сард Южно-Сахалинскад энэхүү спортын наадам анх удаа зохиогдох юм. Оролцох улс бүр 84 тамирчныг найман төрөлд өрсөлдүүлнэ. Уулын цана, сноуборд, биатлон, уулын цанын уралдаан, трамплин, уран гулгалт, шорт трек, хоккей гэсэн найман төрлөөр зохиогдоно.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж