Орос 62 сая тун ханиадны вакцин худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Орос 62 сая тун ханиадны вакцин худалдан авлаа

Орос 62 сая тун ханиадны вакцин худалдан авлаа

Хүйтэн сэрүүний улирал ойртож, ханиадны тархалт нэмэгдэхээс сэргийлэн ОХУ төсвийн мөнгөөр 62,3 сая тун ханиадны вакцин худалдан авсныг Хэрэглэгчийн хяналтын алба Алс Дорнодын Эдийн засгийн форумын үеэр мэдээллээ.

Оросын дотоодын үйлдвэрлэгчдийн хийсэн зохих шаардлагыг хангасан, лац бүхий 62,3 сая тун вакциныг Оросын Засгийн газар худалдан авсан байна. Вакциныг иргэдэд үнэ төлбөргүй хийх юм. Ялангуяа, ханиадны халдварт амархан нэрвэгдэх магадлалтай хүүхэд, настай хүмүүсийг эхний ээлжинд юакцинд хамруулах юм.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан энэ жилийн ханиадны вирусын онцлогыг харгалзан эдгээр вакциныг үйлдвэрлэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж