Өндөр барилгаас үсэрч амиа хорлохыг завджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Өндөр барилгаас үсэрч амиа хорлохыг завджээ

Өндөр барилгаас үсэрч амиа хорлохыг завджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд 15 давхар барилгын 13 дугаар давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт 2018 оны есдүгээр сарын 9-ны өдрийн 15.22 цагт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн долоон аврагч, хоёр автомашинтайгаар очиж тус байрны оршин суугч 26 настай Х гэгч эмэгтэйг цонхоор үсэрч амиа хорлох гэж байсныг аварчээ. Улмаар амиа хорлохоор завдсан  эмэгтэйг харьяа цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж