Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд 15 давхар барилгын 13 дугаар давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт 2018 оны есдүгээр сарын 9-ны өдрийн 15.22 цагт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн долоон аврагч, хоёр автомашинтайгаар очиж тус байрны оршин суугч 26 настай Х гэгч эмэгтэйг цонхоор үсэрч амиа хорлох гэж байсныг аварчээ. Улмаар амиа хорлохоор завдсан эмэгтэйг харьяа цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ