“Ангарагаас ирсэн эмэгтэй” дахин “амиллаа”

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

“Ангарагаас ирсэн эмэгтэй” дахин “амиллаа”

“Ангарагаас ирсэн эмэгтэй” дахин “амиллаа”

“Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драм есдүгээр сарын 10-аас 23-ыг хүртэл өдөр бүр 20:00 цагаас шинэхэн байгуулагдсан On’n Off Production House-ын их танхимд тоглох гэж байна. Тодруулбал, хайр дурлал, өнгөлөг, хөгжилтэй адал явдлаар дүүрэн “Single Ladies” цуврал киногоороо үзэгч олныг байлдан дагуулсан “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн хамт олон, жүжигчин МУСТА Г.Ундармаа нар өнгөрсөн тавдугаар сард “ACEM VILLA” гэрт “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драмаа үзэгч олонд толилуулсан. Эмэгтэйчүүдэд тохиолддог хайр сэтгэл, гомдол, нулимс зэрэг бүхий л асуудлыг өвөрмөц жижиг тайзан дээр хоёрхон жүжигчин хэрхэн амилуулсныг алга ташин хүлээж авсан нь саяхан.

Тус жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичиж, Ц.Баясгалан найруулсан бол хөгжмийг Б.Ангирмаа зохиожээ. Хувцас дизайныг Ariunaa Suri урлан бүтээсэн юм. Харин гол дүрд жүжигчин Г.Ундармаа, С.Идэрмаа нар тоглов. Эмэгтэй уран бүтээлчдээс бүрдсэн баг гэдгээрээ ихээхэн онцлог бөгөөд олон олон эмэгтэйн дуу хоолой болж чадсаныг хэлэх нь зүйтэй. Мөн тайз үзэгчдэд тун ойрхон учраас жүжигчдийн гаргаж буй жүжиглэлт, сэтгэл хөдлөл, нулимсыг хүртэл дэргэдээс нь харж мэдрэх учраас огт өөр гайхалтай хүчтэй мэдрэмжийг авах болно. Тасалбарыг https://www.ufilm.mn/ цахим хуудаснаас захиалж авах боломжтой аж. Хэрэв танд лавлах зүйл гарвал 88078161 утсаар холбогдож болно.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж