Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Хэлэлцүүлэг боллоо

Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний статистикийн хороо, Хууль сахиулахын их сургууль хамтран 2018 оны 9 дүгээр сарын 7-нд “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал, шинжлэх ухаан, технологийн төслийн явц, үр дүн, шийдэл” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалт-хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний статистикийн хороо, ЦЕГ, ШЕЗ, УЕПГ, АТГ, ЦЕГ, ШШГЕГ, ШШҮХ-ийн статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг нэгжийн удирдлага, мэргэжилтэн, СЭЗИС, ХААИС, МУБИС, Монголын Криминологичдын холбооны эрдэмтэн, судлаач зэрэг 50 гаруй төлөөлөл оролцлоо.

Уулзалт-хэлэлцүүлгээр ХЗДХЯ-ны захиалгаар Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал” шинжлэх ухаан, технологийн төслийн явц, үр дүнг авч хэлэлцжээ.

Түүнчлэн, уг төслийн хүрээнд боловсруулсан “Хууль зүй, гэмт хэргийн статистикийн үзүүлэлт тооцох аргачлал”-ын төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ ҮСХ-нд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Үндэсний статистикийн хорооноос “Хууль зүй, гэмт хэргийн статистикийн үзүүлэлт тооцох аргачлал” батлаан гаргаснаар хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын хэмжээнд мөрдөгдөж, гэмт хэргийн статистикийн арга зүйн уялдаа, нэгдмэл байдал хангагдах юм.

Эх сурвалж: ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж