Багш нарын ажил хаялт эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд нь хэлэлцээрийн ширээнд суусан ч хэлэлцээр амжилтгүй болсон талаар МҮЭХ тодотгосон юм. 2018 онд багшийн цалин, орлогыг нэмэгдүүлэх нийтдээ 5 шийдвэр гарсан байна. Эдгээр шийдвэрээс харахад салбарын яам хэмнэлт, нэмэлт орлого зэрэг багшийн цалинг нэмэгдүүлэх бололцоог эрэлхийлж өөрт байгаа эрх мэдлийг хүрээнд холбогдох шийдвэрийг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхлэхээр баталжээ.
Тухайлбал,
- БСШУС яам /2018.01.01/: Багш нарын улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулалыг 60 хувиар тогтоож олгох чиглэлийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн.
- БСШУС яам /2018.01.01/: Сургууль , цэцэрлэгийн хэмнэгдсэн зардал, нэмэлт орлогыг урамшууллын зардалд шилжүүлэн бүрэн санхүүжүүлэх чиглэлийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн.
- Засгийн газар /2018.09.01/: Багшийн цалинг 8-14 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
- Засгийн газар /2018.09.01/: 2018 оны 9 дүгээр сард багш нарт нэг удаагийн урамшуулал 300 мянган төгрөг олгуулах шийдвэрийг гаргасан.
- Засгийн газар /2018.09.01/: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хэмжээнд 74911 ажилтан, албан хаагч цалингийн өсөлтөд хамруулах шийдвэр гаргасан.
Н.ДОЛГОР
Холбоотой мэдээ