Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

ЦАГ АГААР

Үүлэрхэг. Үдээс хойш бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 18-20 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол Улс өнөөдрийг хүртэл улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226  хэргийг цагаатгасан бөгөөд одоогийн байдлаар шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж байгаа ажээ.

09:00

  • Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Ази номхон далайн бүсийн орнуудын Чуулга уулзалт Holiday inn зочид буудалд эхэлнэ.
  • Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга нарын Улсын хэмжээний сургалт зөвөлгөөн Цагдаагийн Ерөнхий газарт эхэлнэ.

10:00

“Тал нутгийн соёл, шашны харилцаа ба бичгийн дурсгалууд: Монгол-Японы хамтарсан БИЧЭЭС төслийн 22 жилийн үр дүнгээс” үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.  “Бичээс” төслийн баг 1994 оноос хойш янз бүрийн хэлээр бичиж үлдээсэн хадны бичээс, гэрэлт хөшөө зэрэг бичгийн дурсгалуудыг судалж байна.

10:00-18:00

Мишээл экспогийн уулзварт байрлах IBIS STYLES зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төвүүдийн чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагааны менежмент, арга хэлбэрийн ойлголтыг нэгтгэх зорилгоор “Бие даан амьдрах эрх, үйл ажиллагааны менежмент” сэдэвт семинар болно.

11:00

  • Hэрт сэтгүүлч Д.Амбасэлмаагийн амьдрал, уран бүтээлийн түүхээр бичигдсэн “Өөрөөс эхлэх амьдрал” номын нээлт СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн байранд болно.
  • Их хэлмэгдүүлэлтийн 80 жилийн ой, цагаатгалын тухай хуулийн 20 жилийн ойг угтан Цаазлагдсан хэлмэгдүүлэгчдийн хүүхдүүд хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11:30

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд улс төрийн хэлмэгдэлтэд өртсөн лам хуврагууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, иргэд сүсэгтнүүдийн хойтын буянд зориулсан уламжлалт хурал номын зан үйл, Оройн ерөөл хурна. Үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга, Цагаатгалын улсын комиссын дарга Я.Санжмятав, Цагаатгалын улсын комиссын нарийн бичгийн дарга П. Нарандалай, Ерөнхийлөгчийн шашин соёлын зөвлөх Ц.Хулан, Тэргүүн их хамба лам, Гавж Д.Чойжамц тэргүүтэй хүндэт зочид оролцоно та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

12:00

Монголын Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх жагсаал цуглаан,суулт талбай дээр өнөөдөр /9.10/ зохион байгуулна. Энэ үеэр талбай дээр хэвлэлийн бага хурал хийх тул сэтгүүлчдээ урья.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж