Богино долгионы зуух олон зүйл хийж чадна. Хоол халаахаас гадна төмсийг хурдан хугацаанд болгож, нэг хүний бялууг ч хийж болдог. Заримдаа түүнд юуг ч хийж болох юм шиг санагддаг.
Гэдээ богино долгионы зууханд хийж болохгүй зүйлс байдаг. Тэгвэл богино долгионы зуухыг буудах аюул гаргахгүй байлгах үүднээс хийж болохгүй зүйлсийг танилцуулж байна.
НЭГ УДААГИЙН ХООЛНЫ САВ
Цаасан материалаар хийгдсэн нэг удаагийн хоолны сав харагдаж байгаа шигээ тийм ч гэмгүй зүйл биш. Цаасан сав, пластик сав, сонин зэргийг богино долгионы зуухаас хол байлгах хэрэгтэй. Ойр байлгавал гар гарах болон зуухнаас гарах хорыг түгээх магадлалтай байдаг.
ТАРАГНЫ САВ
45737Нэг удаа хэрэглэдэг тараг, сүүний савыг богино долгионы зууханд хийж болохгүй. Тэд халуунд тэсвэрлэх чадалгүй бөгөөд маш богино хугацаанд ч хайлж, таны хоолонд химийн бодис шингээх болно.
ӨНДӨГ
Чанасан өндгийг богино долгионы зууханд халааж хэзээ ч болохгүй. Халааснаас үүдсэн хий өндгөн дотор үүсч, гадагш хүчтэй түлхэн гардаг. Харин та дараа нь зуухаа цэвэрлэх л хэрэгтэй болно доо.
ХҮНСНИЙ ЗҮЙЛ ХАДГАЛДАГ ХУВАНЦАР САВ
Хуванцар сав богино долгионы зууханд хийхэд юу болдог тухай бид дээр хэлсэн. Ямартай ч давхар шалгахад илүүдэхгүй.
ЖИМС
Зарим жимс халуунд тэсвэртэй байж болох ч зарим нь үгүй. Усан үзэм дэлбэрч, резинэн зүйл хайлна.
МЕТАЛ ЭМЖЭЭРТЭЙ ТАВАГ
Энэ бол метал гэдгийг бодож үзээрэй. Метал халалтанд хариу үзүүлж, богино долгионы зуухыг тань эвдэнэ шүү.
ХАЛУУН НОГОО, ЧИЛИ
Халуун ногоо халааханд буруу зүйл байхгүй л дээ. Гэхдээ халаасны дараа хаалгыг нээх үед халуун ногоогоор дүүрсэн агаар нүдийг гэмтээхээс гадна хоолойг түлдэг.
АЯЛАЛЫН АЯГА
Ихэнх аялалын аяга гангаар хийгдсэн байдаг. Энэ нь мөн л метал гэсэн үг юм. Хэрэв хуванцар аяга бол ёроол дээр нь богино долгионы зууханд хийхэд аюулгүй гэсэн бичиг байгаа эсэхийг хараарай.
МӨНГӨЛӨГ ЦААС
Мөнгөлөг цаас ч бас метал орцтой гэдгийг санаарай.
ХООСОН АЖИЛЛУУЛАХ
Богино долгионы зуухыг хоосон ажиллуулж хэрхэвч болохгүй.
Холбоотой мэдээ