Хичээлийн шинэ эхэлж, долоо хоносон ч багш нарын ажил хаялт үргэлжилнэ гэнэ. МҮЭХ-оос орон даяар ажил хаялт үргэлжилнэ, цаашид ч энэ тоо нэмэгдэнэ гэж байгаа ч одоогийн байдлаар ерөнхий боловсролын 50 сургууль, 10 цэцэрлэг ажил хаяад байгаа юм байна. Мөн өнөөдрөөс орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд ажилт хаялтад оролцож, энэ тоо нэмэгдэх хандлагатай байна гэж Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ганзориг хэллээ.
Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд нь хэлэлцээрийн ширээнд суусан ч хэлэлцээр амжилтгүй болсон талаар МҮЭХ тодотгосон. Засгийн газрын зүгээс багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж буй. Тус ажлын хэсэгт МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг мөн тус холбооны Ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч З.Цогтгэрэл, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг, БЗД-гийн 87 дугаар сургуулийн ҮЭ-ийн хорооын дарга Н.Оюунбилэг нар ажиллахаар болсон бол Сангийн яам, ХНХ-ын яам, БСШУС-ын яамны төлөөлөгчид уг ажлын хэсэгт багтсан юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ