“БНСУ-д зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөхөөр ажиллаж байна”

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

“БНСУ-д зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөхөөр ажиллаж байна”

“БНСУ-д зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөхөөр ажиллаж байна”

Гадаад харилцааны яам болон БНСУ, АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамдтай хамтран “Хариуцлагатай аялцгаая” аяныг өнгөрсөн баасан гаригт эхлүүлсэн.  Энэ удаагийн аянд БНСУ-ыг оролцуулсан нь монголчууд хамгийн ихээр тус улсыг зорьдогтой холбоотой аж. Тиймээс  БНСУ-ын ЭСЯ-ны Консул Кил Кангмүгээс зарим зүйлийг тодрууллаа.


-Аяны хүрээнд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-Солонгосын Засгийн газар, Элчин сайдын яам энэ удаагийн аянд  хамтдаа оролцох болсондоо маш их баяртай байна. Солонгосын  Засгийн газар, Элчин сайдын яамнаас монголын иргэд БНСУ-ын виз  мэдүүлэхдээ зөв мэдээллийг авч, зөв мэдээллийн дагуу виз мэдүүлэх төлөвлөгөөг бид гаргахаар ажиллаж байна. Үүний тулд бид маш их зүйлийг бэлтгэж байгаа бөгөөд удахгүй энэ талаарх албан ёсны мэдэгдлийг хийнэ. Эхний ээлжинд монголчууд  Солонгосын визний талаар мэдээллийг маш хурдан, оновчтойгоор авах талаар онцгой анхаарч байна.

-Яг өнөөдрийн байдлаар БНСУ-д хэчнээн монгол иргэн албан ёсоор ажиллаж амьдарч байгаа вэ. үүнээс хэдэн хувь нь хууль бусаар амьдарч байна гэсэн тоо байна уу?

-Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл буюу 2018 оны долдугаар сарын статистикаар нийт 46 мянган  Монгол Улсын иргэд Солонгост оршин сурч, ажиллаж амьдарч байна. Үүүнээс  18 орчим мянга нь хууль бусаар байна гэсэн тоо гарсан байна.

-БНСУ-ын талаас визний журмыг хөнгөвчлөх, хүртээмжтэй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манай хоёр орон 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш байнгын идэвхтэй хамтран ажиллаж, Солонгосын визний журмыг хөнгөвчилж, визний материалыг цөөрүүлэх, багасгах талаар олон арга хэмжээ авсаар ирсэн. Сүүлийн үед хамгийн эрчимтэй яригдаж байгаа асуудал бол ямар нөхцөлтэй байвал Монгол Улсын иргэд байнгын буюу олон удаагийн визийг авах боломжтой болох вэ гэдэг дээр манай ЭСЯ нарийн судалгаа хийгээд явж байна. БНСУ-ын Засгийн газар болон ЭСЯ-ны зүгээс Монголын ард иргэдэд зөв мэдээллийн дагуу виз мэдүүлэх боломжийг бид маш нарийн төлөвлөгөөтэй гаргахаар сайтар бэлдээд ажиллаж байна. Эхний ээлжинд визний талаарх мэдээллийг монгол иргэд хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Удахгүй Солонгосын визний журамтай холбоотой албан ёсны мэдэгдэл хийнэ

-Виз мэдүүлэхтэй холбоотой иргэдээс янз янзын гомдол гардаг. Тухайлбал, визний цагийг хүмүүс урьдчилж аваад худалддаг асуудал их яригддаг?

-Ийм асуудал гардаг байсан. Одоо бол бүрэн цэгцэрсэн байгаа.

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж