Өнөөдрөөс төвийн нутгаар сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2018.09.10-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс төвийн нутгаар сэрүүснэ

Өнөөдрөөс төвийн нутгаар сэрүүснэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар өнөөдөр /2018.9.10/ нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.

Түүнчэн энэ сарын 11,14-нд нутгийн зүүн хагаст, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаатай бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 11, 14-нд говь талын нутгаар, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус байна. Харин бусад нутгаар шөнөдөө 1-6 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж