Татварын ерөнхий газар НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролыг сар бүр зохион байгуулдаг. Наймдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 16-ны Ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдахаар болжээ. Наймдугаар сарын 1-31 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн иргэд сугалаанд оролцох эрхтэй болох юм. Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18327, 200 мянган төгрөгийн азтан 1827, нэг сая төгрөгийн азтан 176, таван сая төгрөгийн азтан 24, нийт 20354 иргэн азтан болсон юм. Харин супер шагналын эзэн тодроогүй.
Б.БАТ
Холбоотой мэдээ