“Улаанбаатар түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2018.09.09-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө

“Улаанбаатар түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө

“Улаанбаатар түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн яармаг “Мишээл Экспо” төвд 43 дахь жилдээ үргэлжилж байна. болж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох боломжийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулах билээ.

Үзэсгэлэнд дотоодоос хүнс, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн 80 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник, технологи, гар урлал, бэлэг дурсгал, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж, уул уурхайн ханган нийлүүлэлт, мэдээллийн технологи, техник хэрэгсэл болон үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүний шинэлэг төрлүүдийг дэлгэн танилцуулж байна. Мөн Тайванийн 10 гаруй аж ахуйн нэгж оролцож, эмнэлгийн болон цахилгаан тоног төхөөрөмж, хүнс, гоо сайхан, жижиг, дунд үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжөө танилцуулж байна.
“Улаанбаатар түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн яармаг энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд мөн сарын 9-нийг дуустал үргэлжлэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж