Сан-Франциско хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын чуулга уулзалт болохын өмнө бямба гаригт Парис хотноо 20 мянга шахам жагсчээ. Тэд олон улсын эрх баригчдад хандан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардан жагссан байна. Жагсаал цуглаан Парисаас гадна дэлхийн олон хотод болжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын чуулга уулзалт ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 12-14-нд болно. Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь 2015 онд байгуулсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын гэрээнээс АНУ-ыг гаргахаа мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ