219 хүнийг цагаатгахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.09-нд нийтлэгдсэн

219 хүнийг цагаатгахаар болжээ

219 хүнийг цагаатгахаар болжээ
helmegdegsdiin hushuu

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ маргааш /2018.9.10/ болох гэж байна. Монгол Улс 1996 оноос эхлэн есдүгээр сарын 10-ныг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэх болсон.

Тагнуулын ерөнхий газраас гаргасан мэдээллээр улс төрийн хилс хэрэгт 31604 хүн холбогдож, 10226-г нь цагаатгажээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар нөхөн олговор нэхэмжлэх хугацааг өнгөрсөн жил 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан. Одоогоор шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж цагаатгуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Улс төрийн хэрэгт баривчлагдан байцаагдсан боловч баримт нь олдохгүй байгаа хүмүүст холбогдох хэрэг, таслан шийтгэсэн тогтоол болон холбогдох бусад баримтыг олж илрүүлэх ажлын хүрээнд энэ онд 13 аймгийн архив болон аймгуудын шүүх, прокурорын архивын баримтанд үзлэг шалгалт хийж 219 хүнд холбогдох 212 хэргийг олж Тусгай архивт төвлөрүүлэн, цагаатгуулахаар болжээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж