Хоккайдод 37 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.09-нд нийтлэгдсэн

Хоккайдод 37 хүн амь үрэгджээ

Хоккайдод 37 хүн амь үрэгджээ

Японы хойд хэсгийн арал Хоккайдод өнгөрсөн долоо хоногт хүчтэй газар хөдөлснөөс 37 хүн амь үрэгджээ. Орон нутгийн албаныхны мэдээлснээр гурван хүн сураггүй болсон ба эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Японы ерөнхий сайд Шинзо Абэ газар хөдлөлтөд өртсөн Хоккайдо арлын Саппоро хотод очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.

6.7 магнитудын газар хөдлөлтийн улмаас цахилгааны шон унасан бөгөөд цахилгаан, эрчим хүчийг сэргээхийн тулд хоёр өдрийг зарцуулсан байна. Түүнчлэн галт тэрэгний үйлчилгээ тасалджээ. Хоккайдо аралд 5,4 сая хүн оршин суудаг аж.

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж