Хойд Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаалын бэлтгэл Пеньян хотноо энэ амралтын өдрүүдэд болж байна. Хойд Солонгос хамгийн сүүлд таван жилийн өмнө цэргийн сүрт жагсаал хийж байв. Цэргийн жагсаалд Хойд Солонгос сүүлийн үеийн цэргийн техник, зэвсэглэлээ “гайхуулах” аж.
Хоёр орны төрийн тэргүүн нар өнгөрсөн зургадугаар сард анх удаа уулзсанаас хойш АНУ болон Хойд Солонгосын харилцаа зөөлөрч, хойгийн нөхцөл байдал тогтворжсон юм. Сингапурт болсон уулзалтаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсэглэлээс татгалзах бодлогыг хүлээн зөвшөөрснөө зарласан. Гэхдээ Хойд Солонгос улс хэзээ цөмийн зэвсэггүй орон болох нь тодорхойгүй хэвээр байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ