Монгол Улс 150 оронтой худалдаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.09-нд нийтлэгдсэн

Монгол Улс 150 оронтой худалдаа хийжээ

Монгол Улс 150 оронтой худалдаа хийжээ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 оны эхний найман сард 8.47 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.6 хувиар буюу 1.6 тэрбум ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 869.2 сая ам.доллараар эерэг гарав
Монгол улс 2018 оны эхний найман сард  дэлхийн 150 улстай худалдаа хийснээс 67 улсад бараагаа экспортолж, 147 улсаас гарал үүсэлтэй барааг импортолжээ.


ЭКСПОРТ

Экспорт 4.67 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 568.9 сая ам.доллараар буюу 13.9 хувиар өссөн байна.
Экспортод гарсан өөрчлөлтийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем(БТКУС)-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 11 хэсгийн барааны үнийн дүн өсжээ. Үүнд голлон нөлөөлсөн хүчин зйүл нь экспорт 697.9 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 63.7 сая ам.доллараар тус тус өссөн аж.

ИМПОРТ

Импорт мөн өссөн үзүүлэлттэй байна. Нийт 3.8 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.05 тэрбум сая ам.доллар буюу 38.0 хувиар өсжээ.
Импортын барааны өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, 20 хэсгийн барааны импорт өсч, 1 хэсгийн барааны импорт буурсан байна.

  • Үүнээс, мод, модон эдлэлийн импорт 11.7 сая ам.доллараар буурчээ.
  • Эрдэс бүтээгдэхүүний импорт 195.6 сая ам.доллараар;
  • Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 223.2 сая ам.доллараар;
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 157.2 сая ам.доллараар;
  • Ато агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 204.7 сая ам.доллараар;
  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 54.0 сая ам.доллараар тус тус өссөн байна.

 

Эх сурвалж:ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж