Намрын чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.09-нд нийтлэгдсэн

Намрын чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ

Намрын чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ

Жил бүрийн аравдугаар сарын 1-нд намрын чуулган нээлтээ хийдэг. Энэ жилийн аравдугаар сарын 1-ний өдөр Даваа гаригт таарч байгаа юм байна.

Намрын чуулганы эхэнд Зам тээвэр, хөгжлийн сайдын томилгоо, 42 дугаар тойрогт  болох нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, татварын багц хуулийг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байна.

Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газарт гаргасан ч түүнийг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Түүний оронд Зам тээвэр хөгжлийн сайд болох горилогчид Тусгаар тогтнолын ордноор эргэлдэж эхэлсэн  гэнэ. Харин татварын багц хуулиуд УИХ-д өргөн барьсан бөгөөд дагалдах журам дээр нь Сангийн яам, МҮХАҮТ хамтран ажиллаж байгаа аж.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж