Ч.Хүрэлбаатар: Өр тавьж, цалин нэмэх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2018.09.09-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Өр тавьж, цалин нэмэх боломжгүй

Ч.Хүрэлбаатар: Өр тавьж, цалин нэмэх боломжгүй

Хичээлийн шинэ жилийн өмнөхөн Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэрийг гаргасан ч МҮЭХ болон багш нарын зүгээс ажил хаялт зарлаад долоо хонож байна.  Багш нарын цалин нэмэх боломж төсөвт хэр байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад "Цалин нэмэх асуудлыг бид нэлээд удаан хугацаанд ярьж байгаад шийдсэн. 8-30 хувиас илүү хэмжээгээр нэмбэл эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь их.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс өр тавьж байж цалинг 50 хувиар нэмнэ гэсэн үг. Өр ямар их хэмжээний дарамт учруулдагийг бүгд мэднэ.

2012 оны нэгдүгээр сарын 1-ны байдлаар Монгол Улс авсан зээлийнхээ хүүд 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Гэтэл одоо Сангийн сайдын ажлыг авахад 1.4 их наяд төгрөгийг зөвхөн зээлийн хүүд төлдөг болсон байна. Монгол Улсын нийт тэтгэврийн сангийн хэмжээ 1.7 их наяд төгрөг. Ахмадуудын тэтгэвэр, бусад тэтгэвэр тэтгэмжтэй бараг тэнцэх хэмжээний мөнгийг зөвхөн зээлийн хүүд төлж байсныг тодорхой хэмжээгээр бууруулж, төсвийг цэгцлээд явж байна.Тэгэхээр дахин цалин нэмнэ гэдэг нь өрийн хэмжээ их буй энэ үед хүнд. Засгийн газар байгаа бүх боломжоо ашиглаад цалин нэмсэн. Засгийн газарт одоо өөрөөр цалин нэмэх боломж байхгүй" гэлээ.

 Ж.ЭРХЭС

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж