Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр цаг агаар эрс хүйтрэх учраас тариаланчид ургац хураалтдаа бэлтгэхийг анхааруулав. Тодруулбал, есдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч тариалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч шөндөө хасах градуст орно.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр болон дунд үеэр нь зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Иймд тариа хураалтын ажлыг цаг агаарын тааламжтай үеийг ашиглан талбайн болцоос хамаарч ангилан хадалт, шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхийг цаг уурынхан анхааруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: УЦУОШГ