Улирлын өмнө: Детройт Ред Уингс | News.MN

Улирлын өмнө: Детройт Ред Уингс

Хуучирсан мэдээ: 2018.09.08-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Детройт Ред Уингс

Улирлын өмнө: Детройт Ред Уингс
hokkei

NHL бол Канад болон Америкийн багуудын лиг. Энэ лигт Канад улсын төлөөлөл Монерал Канадиенс баг хамгийн олон буюу 24 цом хүртсэн байдаг бол NHL дэх Нэгдсэн Улсын багуудаас Дейтрот Ред Уингс баг 11 удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг. Мөн 1989-1990 оноос хойш 2004 оны локаутыг эс тооцвол 20 гаруй жил плэй-оффт тогтмол шалгарч NHL хамгийн олон жил тасралтгүй плэй-оффт шалгарсан гэсэн хосгүй амжилтыг эзэмшдэг. Гэвч Детройтын УЛААН ЖИГҮҮР сүүлийн хоёр улирал плэй-оффын гадна үлдэж маш том чөлөөт уналтыг хийлээ. Одоо бол домогт дасгалжуулагч С.Боуман болон шилдэг дасгалжуулагч М.Бэйбкокын эрин үе дурсамж л болон үлдэж. 2015 оны зун М.Бэйбкокоос Детройтын дасгалжуулагчийн ажлыг хүлээн авсан Ж.Блашилл NHL-д жижигдээд байна уу? Ямартаа ч Америкийн доод лигүүдэд амжилттай ажиллаж цом хүртэж байсан ч NHL-д нэг л хөлөө олохгүй байна. Детройт Ред Уингст ирсэн эхний жилдээ 41 хожилтой плэй-оффт шалгарч чадсан. Харин сүүлийн хоёр жил плэй-оффт шалгарч чадаагүй. Ялангуяа өнгөрсөн улирал 30 хожил авч 73 оноотой улирлыг өндөрлүүлсэн нь NHL 30 багтай болсноос хойш үзүүлсэн хамгийн муу үзүүлэлт болсон.

  • Багаас явсан тоглогчид: хамгаалагч Ш.Оуллейт Монерал Канадиенс руу, хаалгач Ж.Корей Анахайм Дакс руу
  • Багт ирсэн тоглогчид: хаалгач Й.Бернье чөлөөт агентаар, довтлогч Т.Ванек Колумбус Блю Жакетсаас

Энэ зун нэлээд цэвэрлэгээ хийгээд байна. Үндсэн багт баттай багтдаггүй ч сул цалин авдаг олон тоглогч багаас явсан. Харин Й.Бернье болон Т.Ванек нар тун боломжийн солилцоо болсон. Хаалгач Й.Бернье тогтмол 90-ээс дээш хувьтай хаалгаа манадаг бөгөөд хэдийгээр тогтмол гараанд гараагүй ч стэнлийн цом хүртээд үзсэн туршлагатай хаалгач юм. Одоогоор багт ирээд байгаа хоёр тоглогч нэг сул тал нь хоюулаа нас ахисан тоглогчид. Ер нь Детройт Ред Уингс баг харьцангуй ахмад тоглогчид олонтой баг болоод байгаа. Багийн талаас илүү нь 30-аас дээш насны тоглогчид. Харин залуучуудаас багийн лидер болоод буй Д.Ларкин, А.Манта нар яалт ч үгүй багийн ирээдүй болж байна. Багаас хамгийн өндөр цалинг Д.Ларкин авч байгаа. Хамгаалалтын ноён нуруу ирэх зун чөлөөт ангет бол байгаа тул бараг л зодог тайлах болов уу? Харин багийн энэ цаг үеийн амьд домог энэ улиралд 3.3 сая, ирэх улирлаас 1 сая ам.долларын цалин авах ба 2021 онд гэрээ нь дуусна. Өнөөгийн Детройт Ред Уингс шилжилтийн үе дээрээ явж байна.

ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

I

  • Т.Бертуцци – Д.Ларкин – А.Манта
  • Й.Эрикссон – М.Грийн

 

II

  • Т.Ванек – Ф.Ниельсен – Ф.Задина
  • Д.Декайзер – Т.Дайлей

 

III

  • Г.Ньюквист – А.Атанасиу – М.Фрк
  • Н.Кронвал – Ф.Хронек

Багийн ахлагч Х.Зеттерберг бэртэлтэй байгаа тул улирлыг эхлүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа. Орос залуу П.Дацюк ба Швед залуусын эрин үед Детройт үргэлж хатуу самар байсан. Харин сүүлийн хоёр жил дуртай баг нь Детройт Ред Уингсийг хождог болоод байна. Одоогийн Детройт Ред Уингсийн нүүр царай бол Х.Зеттерберг, Н.Кронвал нар биш, харин залуу тоглогч Д.Ларкин, А.Манта нар юм. Гэхдээ эдгээр залуус наанадаж 30-40 гоол оруулж, 80-90 оноо авч байж лидерүүдийн түвшинд очно. Иймд өнөөгийн Детройт Ред Уингс багт илүү өндөр түвшинд хүргэх тоглогч хэрэгтэй. Өнөөгийн ийм бүрэлдэхүүнтэй Детройт Д.Ларкин болон А.Манта нарын залуусыг түвшин ахих хүртэл плэй-офф тун хүнд харагдаж байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

typ 2018-09-08 96.69.189.11

alpchin bishy

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж