Хуучирсан мэдээ: 2018.09.08-нд нийтлэгдсэн

Хайр нэхсэн зүүд

Хайр нэхсэн зүүд

Та өөрийн зохиосон амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ. Магадгүй хэн нэгэн …гүйсэн бол, …сэн бол одоогийнхоос харьцангуй дээр амьдрах байсан гэж боддог уу. Тийм бол доор өгүүлэх зүйлийг уншаарай.

Шалью хэмээх 30 гаруй насны нэгэн залуу 10 жилийн ангийн охиныхоо хурим дээр очлоо. Сүйт бүсгүйг Чиёон гэх бөгөөд Шальюгийн анхны хайр, сургуулийнхаа үзэсгэлэнт охидын нэг юм. Чиёон өөрөөсөө үе мултарсан хүнтэй хуримлаж байна. Түүний хуримд ангийнх нь олон найз ирсэн байх бөгөөд тэдний нэг Шалью түрээсийн хувцас өмсч ихэд гангалан, хэзээний баян хүн шиг болон хуримд иржээ. Хуримын үйл ажиллагаа ид өрнөж, Шалью сүйт бүсгүй Чиёонд зориулан бичсэн хайрын шүлгээ уншиж байтал Шальюгийн гэргий Дүмэн орж ирэв. Элдэв янзын аар шаар ажил хийж ар гэрээ тэжээдэг Дүмэн нөхөртөө зориулан дөрвөн дугуйт авч өгөхөөр хуримтлуулж байсан мөнгөөр нь түрээсийн хувцас авч анхны хайрынхаа хуримд очсонд ихэд бухимдалтай орж ирэв. Ингээд тэдний хооронд маргаан үүсч, Шалью зугтан ариун цэврийн өрөөнд ортол бүх үйл явдал өрнөв. Тэрбээр нэгэн зүүд зүүдэллээ.

Шалью арван жилийн сурагч байх үедээ очжээ. Ангий багш сурагчдыг тэр дундаа Шальюг загнаж байна. Түүнийг хоёрдугаар тэнэг хэмээн цоллож, нэгдүгээр тэнэгээр Дагоэг тодорхойлж, дооглож байлаа.  Энэ байдлыг эсэргүүцэн Шалью багштайгаа маргалдаж, улмаар хайрт бүсгүй Чиёоныг үнсэв. За тэгээд хэсэг үймээн тарьсны эцэст зүүднээсээ сэрэхээр цонхоор үсрэв. Тэр сэрсэнгүй, харин ч бэртэж ээжийгээ зовоох нь тэр. Хэдийгээр бэртсэн ч ээжийгээ зүүдэндээ харсан Шалью хязгааргүй ихээр байрлаж байлаа. Ингээд үргэлжлүүлэн сурахаар боллоо. Түүний араас Дүмэн хэмээх дүрсгүй, эршүүд охин гүйнэ. Харин Шалью Чиёоныг эргүүлнэ. Үргэлж бүтэлгүй, тэнэгээрээ цоллуулах Шалью сайхан дуулдаг, дуу хөгжимд авьяастайгаа олж мэдэв. Улмаар сургуулийнхан дундаа үнэлэгдэж, “од” болвоо. Чиёон ч түүнд талтай боллоо.

Энэ хооронд амжилттай яваа Шальюг хорлох хүмүүс гарч ирнэ. Шальюг хамгаалж, тэдэнтэй сөргөлдсөн Дүмэн багагүй асуудалд орооцолдсон ч бүхнийг Шальюгийн төлөө хийж байлаа. Хэдэн жилийн дараа Шалью жинхэнэ од боллоо. Анхны хайр Чиёоноо ч гэргийгээ болгожээ. Өдөр бүрийг тансаг, дэндүү хөгжилтэй өнгөрүүлж байхдаа Шалью ангийн охин Дүмэн өөрийнх нь төлөө ямар олон зүйл хийснийг олж мэдлээ. Ингээд түүнийг хайсаар олов. Түүнд Дүмэн шөлтэй хоол хийж өглөө. Энэ үед зүүдлэхээс өмнөх амьдралд Дүмэн түүнд дандаа шөлтэй хоол хийж өгдөг байсныг, тэр нь ямар сайхан амттай болохыг, Шальюг дандаа арчилж, торддог, зөвхөн Шальюгийн төлөө ажиллаж, амьдардаг байсан зэргийг дурсана. Элдвийг ярьж байтал Дүмэний нөхөр Дагоэ орж ирэв. Ингээд Шалью гэрийн зүг явлаа. Түүнийг гэртээ орох үед Чиёон өөр хүнтэй унтаж байв. Тэр ямар нэгэн үйлдэл хийсэнгүй. Өөрийг нь гэх ямар ч сэтгэлгүй Чиёонд гомдсонгүй. Зүгээр л бодлогшров. Зүүдлэхээс өмнө өөрийг нь гэх сэтгэлтэй эхнэртэй, Дүмэнтэй ямар жаргалтай байснаа дурсав. Маргааш нь өөрийгөө дахин дуулахгүй гэдгийг олон нийтэд зарлаад Дүмэний гэрийн зүг явлаа. Замдаа “Ferrari” машинаа тэвш дүүрэн наран цэцэг ачсан ачааны машинаар солив. Учир нь, Дүмэн наран цэцгэнд учиргүй дуртай аж. Ингээд Дүмэний нөхөр Дагоуэтэй уулзаж, түүний дуртай тоглоомыг тоглов. Яг л жаахан хүүхэд шиг тоглоомонд улайрах Дагоэг хараад Шалью ингэж хэлэв. “Би чамд ямар их атаархаж байна гээч. Чи дэндүү азтай хүн юм” гэв. Дагоэ “Чи их мөнгөтэй, баян. Чи л хамгийн азтай хүн” гэв. Шалью Дүмэнийг надад өгөөч. Би оронд нь хүссэн зүйлийг чинь өгье гэхэд Дагоэ түүнийг цохиж унагав Шалью эмнэлэгт хүргэгдэв. Энэ үед түүний цуснаас ДОХ-ын вирус илрэв. Түүнд энэ амьдрал тун харамсалтай санагдана. Зүүдлэхээс өмнөх үеийн амьдралд очихыг, Дүмэнийг хайрлахыг хүснэ. Удалгүй тэр зүүднээс сэрэв. Хуримын танхим орж Дүмэнийг тэвэрч, үнсэв. Маш их баярлав.

Энэ бол “Хайр нэхсэн зүүд” киноны хэсэг. Хятадад нээлтээ хийсэн даруйдаа 100 сая юанийн орлоготой байж, борлуулалтаараа тэргүүлсэн киноны нэг. “Хятадын соёлын өдрүүд”-ийн хүрээнд  Хятадад борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 кино “Тэнгис” кино теартын дэлгэцээ гарч байгаа билээ. Соёлын өдөр энэ сарын 4-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр /2018.09.08/  өндөрлөх юм. Түүнчлэн өнөөдөр “Хүн загас” кино “Тэнгис”-ийн дэлгэцнээ 19.00 цагт гарах тул та амжиж үзээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж